Тод мэдээ
Х.Мандахбаярыг УИХ-ын даргын зөвлөхөөр томиллоо

Цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, хөгжлийн том төслүүдийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих болон Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, зорилго, зорилтуудыг хөрсөн дээр буулгаж, бодит ажил хэрэг болгох ач холбогдол бүхий Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газраас дэвшүүлэн тавьж, УИХ-аар батлан хэрэгжүүлж буй.
Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн Газар, орон нутгийн түвшинд төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд харилцан уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ-ын даргын Шинэ сэргэлтийн бодлогын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхийн орон тоог өмнөх Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх орон тоонд баталсан юм.
Улмаар Төрийн Хэмнэлтийн тухай хуультай холбогдуулан тус албан тушаалыг орон тооны бус буюу төрөөс цалин, бусад төрлийн хангамж авахгүйгээр ажиллах үүрэгтэйгээр шийдвэрлэжээ. Энэхүү албан тушаалд МАН-ын Бага хурлын гишүүн, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Хархүүгийн Мандахбаярыг өнөөдөр томиллоо.
Тэрбээр 1978 онд төрсөн, эдийн засагч, хэрэглээний математикч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Өнөөдөр2023/05/29
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Тод мэдээ2021/06/03
Энэ сарын 15-наас “Ковид-19” цар тахлын халдварын тохиолдол буурна г...
-
Тод индэр2020/01/15
Х.Мандахбаяр: Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон практик руу эргэн орж болохгүй
-
Тод мэдээ2023/12/13
Н.Өнөрцэцэг гэрээслэл бичээд өлсгөлөн зарлалаа