Үйл явдал
Эзэнт гүрэнд хайрын баяраа тэмдэглээрэй
Хоёрдугаар сарын 14-ний өдрийг бид дурлалт хосуудын баярын өдөр болгон тэмдэглэж заншжээ. Энэ өдрийг хосууд, найз нөхдөөрөө тэмдэглэн өнгөрүүлэх нь элбэг.
Өнөөдөр хаана, ямар арга хэмжээ зохион байгуулагдахыг сонирхож буй хүн олон. Баруун дөрвөн замын Gem palace төвийн 17 давхарт байрлах “Empire king lounge”-д “Хайрын үдэш”, нэг давхарт байрлах “Empire night club”-т “Love Bites Party” болох нь ээ.
Хүний тоо хязгаартай тул та бүхэн амжиж захиалгаа өгөөрэй. Утас: 9911-0920, 8811-5088
Үйл явдал
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.
Үйл явдал
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Үйл явдал
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
-
Үйл явдал2024/06/25
Цэргийн албаны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллаж ...
-
Дэлхий нийтээр..2023/03/06
Инфографик: Шүүх шинжилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга...
-
Үйл явдал2023/01/12
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Үйл явдал2020/06/03
“Сургуулийн өмнөх боловсролын теле хичээлийн үр дүн, туршлага, сургамж&rdq...
