Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлож эхэллээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Шадар сайдын ахлан ажиллаж байгаа Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгээс ГХЯ-аар дамжуулан БНХАУ-д удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргажээ.
 
2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Эрээн төмөр замын боомтоор 3 сар гаруй хугацаанд Замын-Үүд боомтод саатаад байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг шат дараатайгаар татан авах боломжтой болсноо мэдээлэв.
 
Мөн авто замаар чингэлэгтэй нүүрсний импортыг албан ёсоор эхлүүлж байгааг мэдээлэлдээ дурдлаа.
 
Эх сурвалж: Шадар сайдын Хэвлэлийн алба
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд гарсан ослын үр дагаврыг шуурхай арилгаж хөдөлгөөн нээлээ

Огноо:

,

Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд баригдаж буй төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх рельс болон төмөр бетон дэр ачсан “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн харьяа “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн зүтгүүр, ачаатай 17 вагонтой галт тэрэг Хулангийн шанд зөрлөгт орж ирэх үедээ осолдож хөдлөх бүрэлдэхүүнүүд замаас гарсан.
 
“Монголиан транс ложистик” ХХК-ийн зүтгүүрийн машинч болон туслах машинч нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд хурд хэтрүүлснээс осол гарсан гэж урьдчилсан дүгнэлт гарсан байна. Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөллөөр ахлуулсан “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК -ийн хамтарсан сэргээн босголтын баг газар дээр нь шуурхай ажиллаж богино хугацаанд ослын үр дагаврыг арилгах арга хэмжээ авч гол замыг 09 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цаг 07 минутад хөдөлгөөнд нээлээ.
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа

Огноо:

,

НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг зургаан бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээтэй байхаар төлөвлөжээ. Эхний бүлэг болох Хүний хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, чанартай боловсролыг хүртээмжтэй хүргэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг 114 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдийн засгийн бодлогын хүрээнд цар тахлын дараа Улаанбаатар хотод тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, төсвийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн шинэ эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай үйлдвэр, үйлчилгээг дэмжих зэрэг 95 төсөл арга хэмжээ төлөвлөжээ.

Харин Засаглалын бодлогын хүрээнд нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнээс хүнд суртал, авлигад хамгийн их өртөж буй үйлчилгээг үе шаттай цахимжуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, хяналтыг сайжруулах зэргээр 40 төсөл, арга хэмжээг төсөвлөсөн байна. Мөн Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн нөөц баялаг, эко системийг хадгалж хамгаалах, нөхөн сэргээх, усны нөөц, урсац бүрэлдэх эхийг хамгаалалтад авах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэлдүүлэх зорилгоор 75 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьжээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто зам, замын өргөтгөл, шинэтгэл, зогсоол, гүүр, гүүрэн байгууламж барих, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр 31 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэрэгжүүлснээр цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн байгууллагын хүртээмж нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа. Намын бүлгүүд болон хороодын санал, дүгнэлтийг танилцуулсны дараа төлөөлөгчид хөгжлийн төлөвлөгөөг чухал гэдгийг онцлоод, холбогдох албаны хүмүүсээс асуулт асуусан юм. Тодруулбал, нийслэлийн  цахилгаанд холбогдоогүй айлууд, ажлын байрны нөхцөл байдал, өрхийн эмнэлэг, спорт цогцолборын барилгын явц, төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх, “Тэрбум мод” хөдөлгөөний талаарх мэдээллийг асууж, төсөлд тусгах саналаа хэлж байлаа.

Ийнхүү НИТХ-ын төлөөлөгчид, ажлын хороод, намын бүлгүүдээс гарсан нийт 14 саналыг Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд тусган, хавсралтаар баталлаа.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо

Огноо:

,

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэл, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, банк санхүү, их, дээд сургуулийн цогцолбор, аялал жуулчлал, тээвэр логистикийн төв бүхий шинэ суурьшлын бүсийг Хөшгийн хөндийд байгуулж, хөгжүүлэх УИХ, Засгийн газрын шийдвэр гараад буй.  Хөшгийн хөндийн шинэ бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилготой,  Монгол Улсын Шадар С.Амарсайханаар ахлуулсан Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр боллоо.

Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тус бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал болон 2023-2024 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулсан юм. Хөшгийн хөндийд байгуулах “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтыг Орон сууц, олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс, Эдийн засгийн чөлөөт бүс, Тээвэр логистикийн төв, Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууцны цогцолбор гэсэн 5 бүс байхаар төлөвлөж буй. Одоогийн байдлаар Инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил 93,3 хувийн гүйцэтгэлтэй байна. 2023-2024 онд бүтээн байгуулалтын эхний ээлжийн ус хангамжийн шугам сүлжээ, мэдээлэл холбоо, цахилгааны дэд станцын барилга, угсралт зэрэг 8 багц ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Шадар сайд С.Амарсайхан тус төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цахилгаан эрчим хүчний ажлыг эрчимжүүлэх, эх үүсвэрийг тасалдуулахгүй байлгах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллахыг холбогдох гишүүдэд үүрэг болголоо.

Мөн хуралдаанаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн төлөөлөл "Богдхан төмөр зам” төслийн ажлын явцыг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар хурлын тэмдэглэлээр “Богдхан төмөр зам” төслийн барилгын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр гүйцэтгүүлэх, “Бодь интернэшнл” ХХК-аар эстакадан гүүр, туннелийн барилгын ажлыг тус тус гүйцэтгүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК-д даалгасан. Тус бүтээн байгуулалтын зураг төслийн ажил одоогийн байдлаар 70 хувьтай байгаа аж.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр2022/09/30

Агаарын тээврийн либералчлалд анхаарч, аюулгүй ажиллагааг шаардаж ба...

Өнөөдөр2022/09/30

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг зохи...

Тод мэдээ2022/09/30

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд гарсан ослын...

Тод мэдээ2022/09/30

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа

Тод мэдээ2022/09/30

Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хурал...

Тод мэдээ2022/09/30

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

Өнөөдөр2022/09/30

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн II шатанд 11078 хүүхэд хамрагджээ

Өнөөдөр2022/09/30

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Тод мэдээ10 цаг 18 минут

Өвөр Монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ

Тод мэдээ20 цаг 38 минут

Соёлын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилц...

Тод мэдээ20 цаг 42 минут

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Тод мэдээ20 цаг 46 минут

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах ар...

Санал болгох