Тод мэдээ
Засгийн газрын хуралдаанаар дараах томилгоог хийлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж, дараах томилгоог хийлээ. Үүнд:
- Санжаагийн Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар,
- Гантөмөрийн Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар,
- Жигжидийн Ганбатыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар,
- Эрхэмбаярын Баттулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар,
- Пүрэвжавын Сайнзоригийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар,
- Барсүрэнгийн Баасандоржийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар,
- Түдэвхүүгийн Гантулгыг Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус томиллоо.
Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Өнөөдөр2021/01/27
Ховд аймагт "Ковид-19" халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдлээ...
-
Тод мэдээ2024/06/07
Нүүдлийн эмнэлгийн баг Завхан аймгийн 7 суманд ажиллаад ирлээ
-
Өнөөдөр2025/03/07
Манба Дацан хийдэд "Мөргөлийн эгшиг" номын цэнгүүн боллоо
-
Өнөөдөр2019/09/12
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
