Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.01.04/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН /2022.01.04/

10.00

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Ажлын хэсэг байгуулах тухай /Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

11.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох

· “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сонсох

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэлт “Өндөр эрсдэлтэй” түвшинд хүрэхээр байгааг ЭМЯ-наас танилцууллаа.

Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргасан. Харин Боловсролын яамнаас ЭМЯ-ны гаргасан саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.

П.Наранбаяр: 12 дугаар сарын нэгнээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ? гэдэгт ЭМЯ баталгаа өгч чадахгүй байгаа юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар талуудын мэдээллийг сонсоод эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатны байгууллага хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй, улам нэмэгдвэл ирэх 7 хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо.

Хэрвээ хичээлийг цахимд шилжүүлэхээр болбол сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарч, үүрэн холбооны оператор компаниуд болон ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг Боловсролын яаманд чиглэл болгов.

Г.Занданшатар, "Хамгийн чухал нь иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруулах хэрэгтэй. Цахимаар цаг авах, нээлттэй утас ажиллуулж зөвлөгөө өгөх зэргээр иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүл. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж сууж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг ЭМЯ-нд онцгойлон сануулъя" гэв.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлнэ

Огноо:

,

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 2x150МВт хүчин чадалтай, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэх бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах боломжтой байгаль орчинд ээлтэй шийдэлтэй байх юм.

Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж сайжрахаас гадна агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулна. Тодруулбал, Шивээ-Овоо, Багануур, Бөөрөлжүүтийн хүхэр бага, чанарын хувьд илчлэг сайтай хүрэн нүүрс ашигласнаар шаталтын процессын үр ашиг нэмэгдэж, утааны хийн бохирдуулагч бодисын ялгаралт одоо ашиглагдаж буй зарим станцуудтай харьцуулахад бага байх юм.

Эргэлтэд буцламтгай үет шаталттай зуух сонгосноор утааны хийн дахь SOx, NOx төрлийн хий ялгаруулалт техникийн зохицуулалтын нормд нийцэж, олон улсын жишигт хүрэхээр тооцоологджээ.

Түүнчлэн төвлөрсөн дулаанд холбогдох хэрэглэгчийн тоо өсөж, гэр хорооллын яндангийн ачаалал буурч, түүхий нүүрс түлдэг айл өрхийн тоо цөөрөх үндсэн нөхцөл бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн утааны хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болох гэр хорооллын зуухнаас ялгарах утаа огцом багасаж, өвлийн улирлын утааны оргил цагийн бохирдол буурах эерэг тооцоолол гарсан.

Хотын дэд бүтэц, эрчим хүчний найдвартай байдлыг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологи нэвтрүүлж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах урт хугацааны шийдлийн нэг хэсэг болж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Засгийн газрын ээллжит хуралдаан боллоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Учо хотод зохион байгуулагдсан Олон улсын циркчдийн уралдаанд гуравдугаар байрт шалгарсан "Монгол циркус энтертаймэнт” төвийн уран бүтээлчдэд 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно. Шагналыг 2025 оны батлагдсан төсвөөс гаргана. 

- "Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ёс суртахуун, хариуцлагын боловсролыг дээшлүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл"-ийг хэлэлцэж, Хүчирхийллийн эсрэгүндэсний хорооны ажлын албанд хүргүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт, "Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх 2026 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө" боловсруулж, батлуулахыг Хүчирхийллийн эсрэг үндэсний хороонд тус тус даалгалаа.

- Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 110 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Барилгын цэргийг удирдах ерөнхий газрын дарга, хошууч генерал Дамбын Бавуу агсны нэрэмжит, Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрынхарьяа Зэвсэгт хүчний 338 дугаар ангийг төр, цэргийн нэрт зүтгэлтэн Монголын Ардын Армийн Улс төрийн газрын орлогч дарга бөгөөд Барилгын цэргийн Улс төрийн хэлтсийн дарга, хошууч генерал Чимэдийн Данзан агсны нэрэмжит болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ4 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд ...

Тод мэдээ7 минутын өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд байгаль орчинд ээлтэй дэвши...

Тод мэдээ12 минутын өмнө

Засгийн газрын ээллжит хуралдаан боллоо

Тод мэдээ14 минутын өмнө

Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт болно

Тод мэдээ18 минутын өмнө

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны ө...

Өнөөдөр26 минутын өмнө

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр29 минутын өмнө

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр34 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Тод мэдээ2025/11/24

103 түргэн тусламжийн төвийн ачаалал нэмэгджээ

Тод мэдээ2025/11/24

Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл у...

Тод мэдээ2025/11/24

Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны станд...

Тод мэдээ2025/11/24

“UB DEBATE 2025” хөтөлбөр мэтгэлцээний ур чадвараар дамжуулан су...

Тод мэдээ2025/11/24

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа...

Тод мэдээ2025/11/24

Өнгөрсөн сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ

Тод мэдээ2025/11/24

Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ...

Тод мэдээ2025/11/24

ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх э...

Өнөөдөр2025/11/24

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/11/24

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Тод мэдээ2025/11/20

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ

Тод мэдээ2025/11/20

Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө

Тод мэдээ2025/11/20

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас ...

Тод мэдээ2025/11/20

Зэрлэг амьтдад зориулан био техникийн арга хэмжээ авч байна

Тод мэдээ2025/11/20

"Туулын хурдны зам" төслийн технологийн замыг барьж байна

Тод мэдээ2025/11/20

Тайландын Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд!

Өнөөдөр2025/11/20

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

Өнөөдөр2025/11/20

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/11/19

Лаг хатааж, шатаах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина...

Тод мэдээ2025/11/19

Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүн...

Тод мэдээ2025/11/19

АТГ: "Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нө...

Тод мэдээ2025/11/19

“60 сая төгрөг хожсон” гэх зурваст итгэж хувийн мэдээлээ өгч, 8 ...

Санал болгох