Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Нийслэлийн шилдгүүдийг шалгарууллаа

Огноо:

,

Сэтгүүлч:

НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Шилдэг залуу”, Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”, “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”, “Шилдэг эцэг, эхийн зөвлөл”-ийг шалгаруулав. Ёслолд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө болон холбогдох албаныхан оролцож, шагнал гардууллаа.

Энэ жил “Ковид-19” цар тахлын үед өөрийн мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ бүтээлч шинэлэг санаачилга өрнүүлэн, урлаг, спортын төрлөөр анги хамт олноо манлайлан суралцаж байгаа хүүхдүүдийг “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулжээ. Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн “Залуучуудын хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлж, амжилт гаргасан хуулийн этгээдийг алдаршуулах, шагнаж, урамшуулах” заалтыг үндэслэн “Нийслэлийн шилдэг залуу”, “Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”-ыг шалгаруулан, шагнав.

Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө “Нийслэлийн есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээр дамжуулан аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуус, хүүхэд, сургуулиудын дунд шилдгүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг бид оны эхэнд зарладаг. Ажлын хэсэг гарч дүүргийн хэмжээнд байгаа аж ахуйн нэгж байгууллага, хүүхэд залуучуудынхаа материалыг хүлээн авч, шалгаруулалтыг хийдэг. Цар тахлын үед нийгэмд эерэг өөрчлөлт гаргасан, санал, санаачилгаараа бусдыг уриалсан, олон хүний амьдралд тус дэм үзүүлсэн хүүхэд, залуусыг шалгарууллаа” хэмээв.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Цар тахалтай байсан хэдий ч хүүхэд, залуус хөгжих, хөгжлийн оролцоог  хангах, бусдыг уриалах ажлууд их хийсэн. Энэ хүнд цаг үед бусдад сайн сайхныг хүргэсэн олон шалгуураар хүүхэд, залуусын төлөөлөл тодорлоо. Тэднээс гадна маш олон хүн нийгмийнхээ, Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө гар бие оролцон явж байгаа. Тэдгээрийн төлөөлөл өнөөдөр шалгарлаа” гэлээ.

Нийслэлийн шилдэг хүүхдээр:

  • “Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд”- Мөнгөнцоожийн Бэхбат /Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн 10-1 анги/
  • “Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд”- Отгонбаярын Нандин /Монгол улсын Консерваторын Ерөнхий боловсролын сургуулийн 7а анги/
  • “Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд”- Энхтөрийн Эрхэс /”Орчлон” сургуулийн 8в анги/
  • “Нийслэлийн шилдэг хүүхэд”- Ганхөлөгийн Цасанболор /Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургууль, 12а анги/
  • “Нийслэлийн шилдэг хүүхэд”- Баярсайханы Энхжин /Налайх дүүргийн лаборатори 119 дүгээр сургуулийн 12-3 бүлэг/
  • “Нийслэлийн шилдэг хүүхэд”-Эрхбатын Эрххулан /Нийслэлийн 51 дүгээр сургуулийн 12б анги/
  • “Нийслэлийн шилдэг хүүхэд”- Ням-Очирын Бадармаа /Нийслэлийн лаборатори 23 дугаар сургууль, 11а анги/
  • “Нийслэлийн шилдэг хүүхэд”- Эрдэнэцогтын Өдөр /”Бритиш” сургууль, 9у бүлэг/
  • “Нийслэлийн шилдэг хүүхэд”-Заминдийн Мөнх-Эрдэнэ /Нийслэлийн лаборатори 151 дүгээр сургууль, 5а анги/-ийн сурагчид тус тус тодорлоо.

“Шилдэг залуу”-д есөн залуу шалгарлаа. Үүнд:

  • “Хотын соёлыг түгээгч залуу”- Л.Лхагважаргал
  • “Спортын түүчээ залуу”- Б.Бат-Оргил
  • “Уран бүтээлч залуу”- Г.Алтандуулга
  • “Инновац-шинийг санаачлагч залуу”- Т.Мөнхбаяр
  • “Хүмүүнлэгийн үйлстэн залуу” – Б.Бадамцэцэг
  • “Ногоон хөгжлийг дэмжигч залуу”- Я.Энхбаатар
  • “Интрепенер залуу”- Ж.Ганхуяг
  • “Нийгмийн салбарын манлайлагч залуу” – Н.Булгантамир
  • “Төрийн албан хаагч залуу”- Х.Алтаншагай нар шалгарав.

“Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”-аар дараах байгууллагууд шалгарав.

  • “Мөнххада” ХХК
  • Дэлхийн монголчуудын- MGLRADIO 88.3
  • Монголын Бодибилдинг фитнесийн холбоо ТББ
  • Медальд хүрэх зам ХХК
  • Монгол Контент ХХК mn

“Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-аар:

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг – Баянгол дүүрэг
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо – Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль – Баянзүрх дүүргийн 120-р сургууль
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг – Баянгол дүүргийн 262-р цэцэрлэг
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг – Чингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэг
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг – Баянгол дүүргийн 11-р цэцэрлэг
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй төрийн бус байгууллага – Good Neighbors /Гүү Нэйборс/
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй аж ахуйн нэгж байгууллага – Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв
  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй банк санхүүгийн байгууллага – Багануур дүүргийн Хаан банк салбар шалгарав.

“Шилдэг эцэг эхийн зөвлөл”-д:

  • Нэгдүгээр байрт Чингэлтэй дүүрэг 9-р цэцэрлэг
  • Хоёрдугаар байрт Хан-Уул дүүрэг 114-р сургууль
  • Гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүрэг 104-р цэцэрлэг шалгарлаа.
  • Тусгай байрт  Чингэлтэй дүүргийн 173-р цэцэрлэг, Налайх дүүргийн Эрдмийн цогцолбор сургууль тус тус шалгарлаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана

Огноо:

,

Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.

Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.

Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.

Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.

Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.

Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.

Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.

Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.

Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.

АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.

Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ

Огноо:

,

АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.

Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.

Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.

Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.

Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал8 цаг 13 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал8 цаг 23 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал9 цаг 12 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал9 цаг 31 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал9 цаг 36 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал9 цаг 47 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Үйл явдал9 цаг 51 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал9 цаг 57 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Үйл явдал2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хэн юу хэлэв...2026/08/28

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Дэлхий нийтээр..2026/08/28

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг ал...

Үйл явдал2026/08/28

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиг...

Үйл явдал2026/08/28

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын ...

Үйл явдал2026/08/28

Ерөнхий хяналтын сонсгол болно

Үйл явдал2026/08/28

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Үйл явдал2026/08/27

Эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх тала...

Үйл явдал2026/08/27

Хяруу, цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалж, өвөлжилтийн бэлтгэлээ эрт...

Үйл явдал2026/08/27

COP17:“Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ

Дэлхий нийтээр..2026/08/27

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашру...

Дэлхий нийтээр..2026/08/27

АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбаруу...

Үйл явдал2026/08/27

COP17: “Газраас үүдэн нүүх нь” сэдэвт салбар хэлэлцүүлэг зохион ...

Үйл явдал2026/08/26

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэ...

Үйл явдал2026/08/26

ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн...

Үйл явдал2026/08/26

Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар ...

Үйл явдал2026/08/26

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачил...

Үйл явдал2026/08/26

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн бар...

Үйл явдал2026/08/26

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаа...

Үйл явдал2026/08/26

COP17 өнөөдөр “Газар ба хүн төвт өдөр”-өөр үргэлжилж байна

Үйл явдал2026/08/26

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Санал болгох