Тод мэдээ
Хууль зүй, цахим бодлогын хороо хуралдлаа
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, цахим бодлогын хороо энэ сарын 13-ны Даваа гарагт танхимаар болон цахимаар хуралдлаа.
Тус хуралдаанар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх гэмт хэрэг, зөрчлийн талаар болон хүүхэд түр хамгаалах байрны үйл ажиллагааны талаарх мэдээлтэй танилцаж, СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хуваарь батлах асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна гэж БГД-ийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Тод мэдээ2022/08/18
ОХУ-ын ажлын хэсэг хамтарсан сургууль байгуулах асуудлаар манай улсад ажиллаж ба...
-
Тод мэдээ2024/12/23
Сүхбаатарын талбайгаас “Скай Ресорт” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ
-
Өнөөдөр2025/01/29
НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
-
Өнөөдөр2021/01/18
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
