Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, 2 иргэний амь насыг авран хамгаалав

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн долоо хоногт ахуйн гал түймрийн 31, аврах ажиллагааны 2 буюу нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 2 иргэнийг аварч, 570 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1463, аврах ажиллагааны 194 буюу нийт 1657 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

УИХ-ын Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.01.21/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

10.00

Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

11.00

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

 “Их засаг” танхимд

14.00

Судалгааны Их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Гадаадад суугаа монголчуудад хөрөнгийн зах зээлд оролцох үүд нээгдлээ

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэх, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх хүрээнд мэргэжлийн холбоод, дэд бүтцийн байгууллагуудтай байнга хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад хөрөнгийн зах зээлд хялбар, шуурхай байдлаар оролцох бололцоог бүрдүүлэх, зах зээлд цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлж үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварын түвшинг сайжруулах цаашлаад хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжсэн ажлыг эхлүүлж байна.

Тодруулбал, “Хай пэймэнт солюшнс” ХХК, “Стоклаб секьюритиз ҮЦК” ХХК хамтран HiPay аппликейшн ашиглаж гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад онлайнаар цахим мөнгөний болон үнэт цаасны данс нээх, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад ХК-аас ногдол ашгаа авах, цахим мөнгө ашиглаж хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ш.Лхагва,  “Хай пэймэнт солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат, “Стоклаб секьюритиз” ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Ё.Амарбат болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар баталсан “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ын хүрээнд Хороо “Мобифинанс  ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах компанийн бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, холбогдох зөвшөөрлийг өгсөн. Ингэснээр Монпэй аппликейшн /Monpay/ ашиглах замаар компанийн бондыг анхдагч зах зээлд санал болгон худалдаж, шаардлагатай санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлж, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдсанаас хойш анх удаа цахим мөнгөөр дамжуулж үнэт цаас худалдан авсан.

Харин энэ удаад гадаадад байгаа монголчууддаа дотоодын хөрөнгийн зах зээлд хялбар, шуурхай байдлаар оролцох бололцоог бүрдүүлж, зах зээлд цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлж үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварын түвшинг сайжруулахаар ажиллаж байгаад талархалтай байна. Цаашид ч Санхүүгийн зохицуулах хороо  шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэд технологийг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хувийн хэвшлээс хэрэгжүүлж буй санал, санаачлагыг бодлого, зохицуулалтаар дэмжиж, хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.

Санхүүгийн зохицуулах хороо УИХ, Засгийн газраас баталсан бодлогын баримт бичгүүдэд туссан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч санал, санаачлагуудыг байнга дэмжиж ажилладаг бөгөөд энэ удаад технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээнд шинээр нэвтрүүлж буй үйлчилгээтэй холбоотой хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хууль, журам, дүрмийн хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19.5 хувьд нь тендер зарлажээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19.5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан 8 төсөл, арга хэмжээ байна. Тендер зарлаж хүлээж авах хугацаа дуусаагүй 134 төсөл, арга хэмжээ байна.

Төсөл, арга хэмжээний тендерийн явц хангалтгүй байна гэж  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарласан байх ёстойг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2022/01/20

УИХ-ын Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр2022/01/21

Та өөрт ойр вакцины цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай...

Өнөөдөр2022/01/21

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Өнөөдөр2022/01/21

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Тод мэдээ2022/01/20

Гадаадад суугаа монголчуудад хөрөнгийн зах зээлд оролцох үүд нээгдлэ...

Тод мэдээ2022/01/20

Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19.5 хувьд нь тендер зарлаж...

Тод мэдээ2022/01/20

Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ

Тод мэдээ2022/01/20

Өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад мөнгөн ...

Тод мэдээ2022/01/20

Халамжийн нэгдсэн санд бүртгэлтэй 1.2 сая хүүхдийг хуримтлалд шууд х...

Тод мэдээ2022/01/20

Засгийн газрын хуралдаанаар дараах томилгоог хийлээ

Тод индэр2022/01/20

С.Амарсайхан: Сурагчдын амралтыг сунгах эсэхийг БШУЯ, ЭМЯ зөвлөлдөж ...

Өнөөдөр2022/01/20

Та өөрт ойр вакцины цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай...

Санал болгох