Тод зураг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 3-ны Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 12:00-15:00 цагт: 9, 10-р хороо Дэнжийн 32, 34, 40-р гудамж, 54-р дэлгүүр Ентүн ХХК, Иргэн Баярсайхан, Болд /дугуй засвар/, Ганбат /ХХЭ/, Цэрэнжав /цайны газар/, Мөнхжаргал, Нандин хүсэл эмийн 2-р төв, Гантөмөр /гоймонгийн цех/, Эх үндэс, ХГӨ ХХК-ууд, 31, 43-р цэцэрлэгүүд, 9-р хорооны байр болон эдгээрийн ойр орчмоор,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
10:00-17:30 цагт: 13-р хороо ЗХЖШ-ын ЦТГ, Худгууд болон эдгээрийн ойр орчмоор,
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱ 10:00-17:30 цагт: 20-р хороо 1, 5-р баазууд, Хуучин цэргийн хотхон, Хангамж, Толгойтын 33, Баганарангийн 45, Алтан тарианы 1-3-р гудамж, Нефть, Хүнсчдийн байрууд, Цоглог найзууд цэцэрлэг, Петровис трейдинг, Тэвхэн, Халиун од, Танан импекс, Алтан жолоо импекс, Од-дин, Мон сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Петростар ШТС-15 болон эдгээрийн ойр орчмоор,
ТӨВ АЙМАГ
⏱ 10:00-18:00 цагт: Баяндэлгэр, Батсүмбэр сумд.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Чөлөөт бүс2020/03/26
Б.Амархүүд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг хэвээр үлдээв
-
Өнөөдөр2023/05/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна
-
Өнөөдөр2021/03/12
Өнөөдөр ажиллах "Ковид-19"-ийн шинжилгээний болон дархлаажуулалтын цэг...
-
Тод мэдээ2023/01/05
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...