Тод мэдээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн эх бичвэрийг гардуулж өглөө

Хуулийн эх бичвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар гардан авлаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн 27 жилийн дараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлаад буй.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хууль батлагдсанаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох, санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангах зэрэг эрх зүйн томоохон үндэс суурийг бий болгосон. Иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах бололцоог хангах, улмаар нийслэл хот өөрийн дүрмээр асуудлаа шийдэж, хараат бус бие даасан статустай байх зэргийг шинэчлэн хуульчилсан хэмээв.
Түүнчлэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Нийслэлээс сонгогдсон гишүүд, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал хариуцсан түр хорооны гишүүд голлох үүрэг гүйцэтгэснийг онцлов.

Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Өнөөдөр2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу...
-
Өнөөдөр2023/05/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Тод мэдээ2021/03/25
Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд
-
Тод мэдээ2022/12/07
Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Эрчим хүчний сайдын хамт Тавантолгой уурхай...