Дэлхий нийтээр..
БГД-ийн шилдэгүүд төрийн дээд шагнал хүртлээ

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж дүүргийн ИТХ-ын дарга хатагтай Б.Сэмжидмаа: “Төр түмнээрээ хийсэн бүтээснээ үнэлүүлж, өнөөдрийн түүхт баярын өдөр төрийн дээд одон медалиар шагнагдаж байгаа эрхэм иргэд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн хэлсэн.
Ёслолын эхэнд БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэлсэн үгэндээ: “Монгол Улсын төрийн дээд одон медаль, салбарын яамны дээд шагналаар шагнагдсан та бүхэндээ баяр хүргэж, нийслэл хот үүсч хөгжсөний түүхт өдрийн мэнд дэвшүүлье. Баянгол дүүрэг 2021 онд чамгүй ололт амжилттай ажиллаж байгааг онцгойлон дуулгая. Бид дүүргийн иргэдийнхээ ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдүүдийн сурч боловсрох орчныг хангах, зам дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар чамгүй ажлууд амжууллаа. Мөн хэдхэн хоногийн өмнө Нийслэл хотын ойг угтсан “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацад хоёрдугаар байранд орлоо.Энэ мэтчилэн салбар бүрдээ амжилтаа ахиулсаар байгаа та бид энэ сайхан өдөр мөн л салбар салбарын шилдэг ажилтнуудынхаа ажил үйлс, амжилт бүтээлээр бахархаж байна. Төрдөө үнэлэгдэн эрхэм хүндтэй шагнал хүртсэн та бүхэндээ дүүргийн ЗДТГ-ын хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Энэ өдөр төрийн дээд шагналаар дөрвөн иргэн, салбарын дээд шагналаар 6 иргэн шагнагдсан юм. Шагналыг дүүргийн удирдлагууд гардууллаа.

-Баянгол дүүргийн 17 дугаар хорооны ахмад настан Норов овогтой Өлзийдэлгэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
-"Хүрд" ХК-ийн ажилтан Цэцэнжаргал овогтой Эрдэнэбаатар Алтан гадас одон
-18-р хорооны ахмад настан Дамчийбадгар овогтой Чимэдцэен Алтан гадас” одон
-Гурван гал группийн Ерөнхий менежер Лувсанцэрэн овогтой Сонинхүү Алтан гадас одонгоор
-“Эм Жи Партнерс” ХХК-ийн борлуулалтын менежер Дэлгэрсайхан овогтой Оюунбаатар Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэгээр
-“Эбо холдинг” ХХК-ийн бичиг хэрэг, бэлэн мөнгөний нярав Оросоо овогтой Ариунтуяа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
-“Техник импорт” ХХК-ийн ачигч Жавзмаа овогтой Буяндэлгэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
-“Техник импорт” ХХК-ийн үйлчлэгч Баатар овогтой Баярсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
-“Смарт салон” ХХК-ийн үсчин Төмөр овогтой Ганцэцэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
-Хувиараа бизнес эрхлэгч Нарантуяа овогтой Мөнгөнчимэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичгээр тус тус шагнагдлаа.

Нийт шагнуулагсаддаа баяр хүргэе!
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Үйл явдал2024/12/24
Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан
-
Дэлхий нийтээр..2025/02/12
Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ
-
Дэлхий нийтээр..2026/03/12
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
-
Дэлхий нийтээр..2022/01/24
Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
