Дэлхий нийтээр..
БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт өндөрлөлөө
Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулсан Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт өндөрлөлөө.
Тус сургалтаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа” сэдвээр Удирдлагын академийн багш Доктор, профессор Я.Бямбаяр, “Орон нутгийн төсвийн удирдлага” сэдвээр Доктор, профессор Л.Отгонтуяа нар, “Хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт” хичээлийг С.Ганцэцэг, "Манлайлах ур чадварын хөгжил" хичээлийг Доктор, дэд профессор Т.Алтанцэцэг нар тус тус удирдан явууллаа.
Нутгийн өөрөө удирдах байгууллагад ард иргэдийнхээ итгэл дэмжлэгээр сонгогдон ажиллаж буй улс төрийн намуудын төлөөлөл 41 төлөөлөгчийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах зорилгоор цахим, танхим хосолсон нийт 16 цагийн сургалтыг, Удирдлагын академи, Мэргэжил дээшлүүлэх институтэд захиалан зохион байгууллаа гэж БГД-ийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Үйл явдал2020/07/28
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2024/02/22
“Алтан төлийн эзэн” шагнал гардуулалт хойшиллоо
-
Дэлхий нийтээр..2019/10/18
Нигер улсын иргэдэд виз олгохыг түр хугацаагаар зогсоожээ
-
Дэлхий нийтээр..2023/09/06
"Жуулчин дюти фрий" ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт ца...
