Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

“Боловсролын салбарын хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт” салбар дундын хэлэлцүүлэг болов

Огноо:

,

Сэтгүүлч:

Боловсролын салбар дахь хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль тогтоомж, Хүүхдийн эрхийн тухай конвенц, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 5 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцлээ.
 
Хэлэлцүүлгээр эрүүл мэндийн боловсролын агуулга, хэлбэрийг сайжруулах, хүүхдийн боловсролд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролыг дэмжих, сургуулийн орчны эрсдэлийн үнэлгээг цаашид өргөжүүлэх, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, салбарын ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчдийн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын агуулгад хос хэлний асуудлыг тусгах, зан заншил, уламжлал, дорнын соёлыг түгээх, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны байгууллага дахь бүртгэл хангалтгүйн улмаас хүүхэд хамгааллын зарим үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал байгааг анхаарах, хүүхэд хамгааллын асуудлыг тухайн тохиолдол, кэйст хандах байдлаар бус зорилго, ажлын гүйцэтгэл, үр дүн, санхүүжилтийг хянахад анхаарах, ковидын үеийн хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл өгөх талаар хэлэлцлээ.
 
Мөн уулзалт хэлэлцүүлгийн дүгнэлт, зөвлөмжийг албан бичгээр хүргүүлж хамтран ажиллахаар төлөвлөв.
 
 
Эх сурвалж: ХНХЯ
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

БШУЯ: 47 дугаар цэцэрлэг 3 байранд 750 хүүхдийг сургаж байна

Огноо:

,

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн хэд хэдэн хувилбарыг бий болгосон. Түрээсийн, салбар, байгууллагын цэцэрлэгүүд үе шаттайгаар нээгдэж хүүхдүүдээ хүлээн авсаар байна. Улаанбаатар хотын захын хороод болон гэр хорооллын дунд Өргөө цэцэрлэг байгуулахаар төлөвлөсөн.

Орчин үеийн шийдэл бүхий дотроо ариун цэврийн байгууламжтай, шалны халаалт бүхий гэр хэлбэртэй энэ цэцэрлэгийг 40 хоногийн хугацаанд барьсан байна. 4 бүлэг бүхий 120-140 хүүхдийн хүчин чадалтай. Өргөө цэцэрлэгийн эхнийх Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 271 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг хэлбэрээр хичээллэж байна.

Энэ онд орчин үеийн шийдэл бүхий 11 Өргөө цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна. Энэ цэцэрлэгийн давуу тал нь хүүхдүүд гэрийнхээ хажууд хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдахаас гадна Монгол өв уламжлал, ёс заншилтай танилцах боломжийг бүрдүүлж байгаа юм. Цаашид энэ хэлбэрийн цэцэрлэгүүдийг илүү чанаржуулан олноор байгуулах юм. Ялангуяа сумдад Өргөө цэцэрлэг илүү тохиромжтой, өртөг зардал хямд юм.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Аравдугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн цахим сургалт эхэллээ

Огноо:

,

Ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийн сонгон судлах хөтөлбөрийн цахим сургалт эхэллээ. Цахим сургалтын оношлох сорил есдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд хуваарийн дагуу орон даяар зохион байгуулагдана.

Сурагчид student.medle.mn хаягаараа нэвтрэн орж, шалгалт цэс дээр дарж сорилоо өгнө. Цахим сургуулийн сурагчдын мэдээлэл сургуулиудад очсон бөгөөд тэдгээр сурагчид оношлох үнэлгээний сорил өгөх юм.

Цахим сургалтад хоёроос дээш хичээлээр суралцах сурагчид сорилын цаг давхцаж байвал эхний сорил дуусгаад дараагийн сорилоо өгөх боломжтой гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.

Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү Төрийн ёслолд дотоод, гадаадын 4300 төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд үүнд 218 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 700 гаруй төлөөлөгч багтаж  байна. Эдгээрээс 35 нь өндөр, дээд түвшинд оролцлоо. Тухайлбал, БНСВУ, Шри Ланка Улсын төрийн тэргүүн нар, АНУ, БНИУ, БНФУ-ын дэд Ерөнхийлөгч, БНЭУ, БНСУ, Монгол, Сингапур, Тайланд, Австрали, Канад, Казахстан, Косово, Камбож, Молдав, Того, Танзани Улсын Засгийн газрын тэргүүн нар, НҮБ-ын АНДЭЗНК, Хүнс, хөдөө ажахуйн байгууллага, Хүүхдийн сан зэрэг харъяа байгууллагууд, ДЭМБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгч нар оролцлоо.   

Япон Улсын Ерөнхий сайд агсан Ш.Абэ нь Монгол Улсын ардчилсан хөгжилд болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарч, түүний манлайлал, дэмжлэгтэйгээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал үйл ажиллагаагаа эхлүүлж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг холбосон бат бэх гүүр болж байна.

Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохын зэрэгцээ ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр,  хамтын ажиллагааны талаар ярилцана.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын болон Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцохоор төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ3 минутын өмнө

БШУЯ: 47 дугаар цэцэрлэг 3 байранд 750 хүүхдийг сургаж байна

Өнөөдөр15 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Өнөөдөр21 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

Тод мэдээ2022/09/28

Аравдугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн цахим сургалт эх...

Тод мэдээ2022/09/28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзото...

Тод мэдээ2022/09/28

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахаар боло...

Тод мэдээ2022/09/28

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийн зөрчилд онцгойлон анхаара...

Тод мэдээ2022/09/28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ЮНЕСКО-д илгээсэн дурсгалыг гардуулав

Тод мэдээ2022/09/28

Нийт шүүгчийн хуралдаан боллоо

Өнөөдөр2022/09/28

Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хэргийг хяналтын шатны шүүх х...

Тод индэр2022/09/28

Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийсэн нь эерэг үр дүнтэй байн...

Өнөөдөр2022/09/28

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

Санал болгох