Дэлхий нийтээр..
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов.
Энэхүү уулзалтад дэлхийн эмэгтэй Гадаад хэргийн сайд нар, НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал, тус байгууллагын орлогч захирал, НҮБ-ын улс төр, энхийг цогцлоох асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга, Хүүхэд болон зэвсэгт мөргөлдөөний асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай төлөөлөгч, НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хамтарсан хөтөлбөрийн захирал зэрэг дэлхийн гадаад бодлогыг тодорхойлох олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хүчин зүтгэж буй манлайлагч эмэгтэйчүүд оролцсон байна. Тэд охид, эмэгтэйчүүдийн эрх, тэгш оролцоо, КОВИД-19 цар тахлын дараах дэлхий дахины нөхцөл байдал болон бусад тулгамдаж буй олон асуудлаар санал бодол, туршлагаа солилцсон байна.
Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын “ажил хэргийн” анд нөхдийн бүлгийг анх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Албрайт, Шведийн Гадаад хэргийн сайд агсан Анна Линд нар 1990 онд санаачлан байгуулж байсан түүхтэй.
Энэхүү хорь гаруй жилийн түүхтэй уламжлалт уулзалтыг энэ жил Лихтенштейн, Швед Улсын Гадаад хэргийн сайд нар хамтран Нью-Йорк хотноо зохион байгуулав. НҮБ-ын гишүүн 193 улсаас 34 улс нь эмэгтэй Гадаад хэргийн сайдтай бөгөөд энэ удаагийн уулзалтад 21 орны сайд нар оролцжээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2025/08/21
“Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бү...
-
Хэн юу хэлэв...2026/04/10
Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллагаа чухал
-
Дэлхий нийтээр..2023/11/02
Засгийн газар, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт боллоо
-
Тод зураг2020/05/25
Чихэвчийн чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг
