Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байна.

2019 оны 09 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод зураг

Ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, автобусны буудлыг ариутгах, цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна.

Үүний нэг нь Туул голын эрэг дагуух цэвэрлэгээ юм. Мөн мананцар үүсгэгч машинаар халдваргүйтгэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас хуваарийн дагуу дүүргүүдэд хийж байгаа. Автобусны буудлыг угааж, цэвэрлэх ажлыг мэргэжлийн ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй компаниуд хийж байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа, үйлчилгээний төвүүд ойр орчмынхоо 50 метрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хаалга, хашлагыг угааж, цэвэрлэх ажил үргэлжилж байна.











Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөр хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг эрсдэлтэй цэг  болох автобусны буудлуудыг угаах ажлыг өнөөдөр эхлүүлээ. Уг ажлыг маргааш үргэлжлүүлэн хийх юм.

Бохирдол ихтэй 72 автобусны буудлыг хоёр бригад гарган тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Нийтийн тээврийн үйлчилгээнд 679 автобус явж байна

Огноо:

,

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээвэр хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын албан хаагчдад тусгай зохицуулалтаар үйлчлэх ёстой. Энэ зохицуулалтаар хатуу хөл хорио тогтоосон эхний өдрүүдэд 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан юм.

Гэтэл ажлын өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр өчигдөр чиглэлийн тоог 98, автобусны тоог 640 болгож нэмсэн. Харин өнөөдөр автобусны тоог дахин 39-өөр нэмэгдүүлж, 679 тээврийн хэрэгсэл цагийн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцож байна. Гэвч нийтийн тээврээр зөвшөөрсөн салбарын албан хаагчдаас гадна энгийн иргэд үйлчлүүлсээр байгаа юм. Тухайлбал, өчигдөр нийтийн тээврээр 115 мянган зорчигч үйлчлүүлжээ. Эдгээрийн 32 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бол 4400 орчим хүүхэд зорчсон байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ1 цаг 56 минут

Богд уулын аяллын маршрутыг тохижуулах төслийг танилцуулав

Тод мэдээ2 цаг 6 минут

Урамшуулал олгох журмын төслийг буцаав

Тод мэдээ2 цаг 10 минут

Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олг...

Тод мэдээ2 цаг 20 минут

Энхтайваны гүүрний замыг нээлээ

Өнөөдөр2 цаг 22 минут

Тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд 06:00-22:00 цагийн хооронд орол...

Өнөөдөр2 цаг 25 минут

Худалдаа үйлчилгээний байгууллагууд 07:00-20:00 цагийн хооронд ажилл...

Өнөөдөр2 цаг 26 минут

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Өнөөдөр2 цаг 27 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр2021/05/07

УОК-оос сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна /2021.05.07/

Тод мэдээ2021/05/07

Д.Амарбаясгалан: АН эрх мэдэл, албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаха...

Тод мэдээ2021/05/07

Л.Оюун-Эрдэнэ:Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх он...

Тод мэдээ2021/05/07

Ковид цар тахлын үед хууль, дүрмийн гадуур байж болно гэсэн ямар ч з...

Санал болгох