Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2021 оны 09 сарын 16-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 17-ноос 09 дүгээр сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Өнөөдөр

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Огноо:

,

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны даваа гарагт нийслэлд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

ЭМЯ: Шинээр 1131 тохиолдол бүртгэгдэж, 6146 иргэн эдгэрлээ

Огноо:

,

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1131 тохиолдол шинээр бүртгэгдэж, 6146 иргэн эдгэрчээ. Мөн 14 хүн нас баржээ. Шинээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 731 нь Улаанбаатар хотод, 400 нь орон нутагт байна.

Үүнээс гадна хэвтэн эмчлүүлж байгаа 18804 хүнээс 3610 нь хүүхэд, 1393 нь жирэмсэн эх байгаа аж. Харин гэрийн хяналтад 59603 хүн байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 29 баг, суурин 33 цэг ажиллана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод явуулын 29 баг, суурин 33 цэгт 71 багийн 282 эмч, ажилтан ажиллаж, 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ10 цаг 39 минут

Мал, махны төрөлжсөн цахим дэлгүүр хамгийн хялбар найдвартай үйлчилг...

Тод мэдээ10 цаг 44 минут

Жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж бай...

Өнөөдөр10 цаг 55 минут

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Тод мэдээ11 цаг 1 минут

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

Тод мэдээ11 цаг 7 минут

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Тод мэдээ11 цаг 15 минут

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгө...

Тод мэдээ12 цаг 23 минут

Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай ...

Өнөөдөр13 цаг 3 минут

ЭМЯ: Шинээр 1131 тохиолдол бүртгэгдэж, 6146 иргэн эдгэрлээ

Тод мэдээ13 цаг 8 минут

Оросын боловсролын онлайн үзэсгэлэн болно

Өнөөдөр13 цаг 11 минут

Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 29 баг, суурин 33 цэг ажиллана...

Тод мэдээ2021/10/15

Н.Уртнасан сайдаа, Улаанбаатарчууд төдийгүй улс орноороо гал алдахад...

Тод мэдээ2021/10/15

Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн ...

Санал болгох