Тод мэдээ
Авто замын трасст орсон бургасыг шилжүүлэн суулгаж эхэллээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн билээ.
Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Тиймээс “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг өгсөн юм. Тус ажлын хүрээнд энэ сарын 16-наас “Хан хилсс” хотхоноос Зайсангийн замыг холбосон нэг км урттай авто замын ажил эхэлсэн байна.
Тус авто зам нь 13.8 метр өргөнтэй бөгөөд хоёр урсгал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Гэвч шинэ авто зам барихад замын трасст өртөөд буй бургасыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх шаардлага гараад байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Байгаль орчны газраас “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтой бургаснуудыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлж эхэллээ.
Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Бид гүйцэтгэгч компанид зөвлөмж, шаардлагыг хүргүүлээд, амьдрах чадвартай, залуу бут, бургаснуудыг эрүүл газар нүүлгэн шилжүүлж байна. Бургас булах, түрж хаясан асуудал байхгүй. Мэдээж хогийн ургамлууд, шарилж болоод амьдрах чадваргүй бургасыг цэвэрлэж байгаа” гэлээ.
Мөн “БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвөөс замын трасст өртсөн бургаснуудын хохирол, тоо хэмжээг нарийвчлан судалж журмын дагуу үнэлгээ гарган 48 сая төгрөгийн нөхөн төлбөрийг гүйцэтгэгч компаниар гаргуулахаар болсон. Энэ дагуу тус хэсгийн гүйцэтгэгч компаниар ажиллаж буй “Даймонд Рөүд” ХХК нь трасст өртсөн бургаснуудын нөхөн төлбөрийг БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, Уур амьсгалын санд тушаасан. Хэдий нөхөн төлбөр төлсөн ч ургах боломжтой бургаснуудыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлэх, шинээр суулгах ажлыг хийж байна” гэж Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа ярилаа.
Харин гүйцэтгэгч компанийн зүгээс замын трасст өртсөн бургасыг нүүлгэн шилжүүлэх, суулгах ажлыг ирэх долоо хоногтоо багтаан дуусгах бөгөөд авто замын ажлыг аравдугаар сарын 15-нд дуусган ашиглалтад оруулна гэдгийг “Даймонд Рөүд” ХХК-ийн Ерөнхий менежер Т.Хүрэлбаатар хэлж байлаа. Тус авто зам ашиглалтад орсноор “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны оршин суугчид баруун болон зүүн тийш гарсан хоёр гарцтай болж Хан-У
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод индэр2023/01/04
А.Бүрэнбаатар: “Алтан төл”-ийн бүртгэл ирэх хоёрдугаар сарын 1 хүртэ...
-
Тод мэдээ2021/03/08
У.Хүрэлсүх: 1990-ээд оны сонголтын үед МАН эдийн засгийг зах зээлийн харилцаанд ...
-
Тод мэдээ2022/05/24
Залуус мод тарьж, арчлах тухай мэдлэгээ сорилоо
-
Тод мэдээ2022/11/28
Томуугийн вирус таны эргэн тойронд хэр удаан "амьдардаг" вэ