Өнөөдөр
Өнөөдөр ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд
Энэ сарын 5-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2187, II тунд 856, нийт 3043 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1088671 иргэн I тунд, 990762 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн нийт 2091 жирэмсэн эх, 12-15 насны 32.140, 16-17 насны 16697 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.
Харин өнөөдөр /2021.08.06/ Улаанбаатар хотод суурин 19 цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7855 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та бүхэнд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.








Өнөөдөр
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөнө
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Хууль зүйн байнгын хороо |
· Бусад |
09.00 |
“Их засаг” |
|
ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
||||
|
1 |
· “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хаалт |
10.00 |
“Их хуралдай” |
|
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 31-нд нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн салхитай байна.
2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 24-29 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2026 оны нэгдүгээр сарын 01-нээс 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 1-р сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Өнөөдөр
#COP17 Уриа, санаачилга, сэдэвчилсэн өдрийн талаарх мэдээллийг 2026.01.02-ноос олон улсад зарлана
-
Тод зураг2020/05/25
Чихэвчийн чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг
-
Тод мэдээ2024/01/05
Автотээврийн үндэсний төвийн оношлогоо, бүртгэлийн бүх цэгт RFID нааж байна
-
Өнөөдөр2020/09/01
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлнэ
-
Тод мэдээ2023/03/06
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг...
