Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 22. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 13. Бархасвадь гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.

Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал (23 цаг 11 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Өнөөдөр

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Огноо:

,

Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Огноо:

,

Өнөөдөр ихэнх нутгаар халах тул наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. 


Урьдчилан сэргийлэлт :

  • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
  • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх
  • Шингэн ус сайн уух
  • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх

Илрэх шинж тэмдэг:

  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж, өвдөх
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  • Царайны өнгө цонхийж цайх,
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах
  • Хөлс гарах нь багасах/ ихсэх/
  • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

  Авах арга хэмжээ:

  • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах,  / Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт /
  • Бүлээн шингэн уулгах / чихэртэй ус, цэвэр ус /
  • Хүйтэн жин тавих
  • Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
  • Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

СЕХ: "Сонгогч танаа" гарын авлагатай танилцана уу

Огноо:

,

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн ажлын хүрээнд "Сонгогч танаа" гарын авлагыг бэлтгэн гаргажээ.  Тус гарын авлагыг танд Хэсгийн хорооноос хүргүүлэхэхээс гадна QR кодыг уншуулж AR технологиор дижитал контент хэлбэрээр үзэх боломжтой юм байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ6 цаг 18 минут

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 4...

Тод мэдээ6 цаг 20 минут

Хоёр хүн усанд живж амиа алдав

Тод мэдээ6 цаг 24 минут

НОБГ: Голд живж байсан иргэнийг авран хамгааллаа

Тод мэдээ7 цаг 20 минут

Нийт дуудлагын 72 нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага байжээ

Өнөөдөр7 цаг 23 минут

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул болзошг...

Өнөөдөр7 цаг 26 минут

Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Өнөөдөр7 цаг 34 минут

СЕХ: "Сонгогч танаа" гарын авлагатай танилцана уу

Өнөөдөр7 цаг 44 минут

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Тод мэдээ2024/06/16

Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийн иргэд, сонгогчидтой х...

Тод мэдээ2024/06/16

МАН-аас УИХ-ын сонгуулийн VIII тойрогт нэр дэвшигчид Баянзүрх дүүрги...

Тод мэдээ2024/06/16

МАН-аас Зүүн бүсэд нэр дэвшигчид Хэнтийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаа...

Өнөөдөр2024/06/16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын байранд очиж эмгэнэл илэрхийлэв

Өнөөдөр2024/06/16

МАН: Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг...

Тод мэдээ2024/06/16

“Ард түмэн авлигачдаас хүчтэй гэдгээ харуулж, энэ удаагийн сон...

Тод мэдээ2024/06/16

Дарь-Эхчүүд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байна

Тод мэдээ2024/06/16

Баянголчууд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж бай...

Өнөөдөр2024/06/16

Баруун бүсийн хөгжлийг түүчээлэх “Морьтой Аравт”-ыг иргэ...

Өнөөдөр2024/06/16

Бор-Өндөрчүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, өндрөөр үнэлүүлэв

Өнөөдөр2024/06/16

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн эрдэмтэ...

Тод мэдээ2024/06/16

Зүүн бүсэд 50 гаруй хоршоонд таван тэрбум төгрөгийн санхүүжилт олгоо...

Тод мэдээ2024/06/16

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Багш-Ирээдүй-Хөгжил&...

Өнөөдөр2024/06/15

Хоршоологч, үйлдвэрлэгчид хамтран ажиллахаар болж, “Шинэ хоршо...

Тод мэдээ2024/06/15

МАН-аас СХД-т нэр дэвшигчид Жаргалант тосгоны иргэдтэй уулзлаа

Тод мэдээ2024/06/15

Авлигын гинжин хэлхээг бүрэн таслахын тулд Ардын намаа сонгоно

Тод мэдээ2024/06/15

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэд бүтцийн салбарын инжене...

Тод мэдээ2024/06/15

Залуу Ерөнхий сайдаа Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан сумынхан багаа...

Тод мэдээ2024/06/15

Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэр...

Өнөөдөр2024/06/15

Зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байхыг зөвлөж байна

Өнөөдөр2024/06/15

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2024/06/14

Сүхбаатарчууд Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийллээ

Санал болгох