Тод мэдээ
Халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас маргааш буюу долоодугаар сарын 19-ний даваа гарагаас дулаан хангамжийн тоноглолд засвар хийж эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор долоодугаар сарын 30-ныг хүртэл хэрэглээний халуун ус хязгаарлах бөгөөд засварын ажил 3-11 хоног үргэлжилнэ гэлээ.
Халуун ус хязгаарлах байршлууд:
- Жаргалан хотхон
- МҮХАҮТанхим
- Солонгос элчин
- Оддын хотхон
- Энканто таун
- Маршал таун
- Ривер гарден хотхон
- Баян Монгол хороолол
- Шинэ Монгол сургууль орчим Ногоон төгөл хотхон
- 13-р хороолол УДДТ-26, 27
- Нарантуул зах
- Ахмадын хороолол
- Сүнжин гранд зочид буудал Баянзүрх дүүрэг
- Госпитал
- БХЯам
- 16-р хороолол
- Амгалан орчмын хэрэглэгчид
- Оттонтэнгэр дээд сургууль
- Монгол кино нэгтгэл
- Баянзүрх дүүрэг
- ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2023/08/03
Өмнөговь аймгийн Ханбогд суманд нөөлөг салхины үзэгдэл боллоо
-
Тод мэдээ2024/06/11
Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэ...
-
Тод мэдээ2020/09/22
Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа
-
Тод зураг2019/09/24
Халаасны хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэв