Үйл явдал
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын суурин 28 цэг ажиллана
Энэ сарын 05-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5523, II тунд 4743, нийт 10266 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Энэ өдөр 170 жирэмсэн эх, 12-15 насны 3887, 16-17 насны 981 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.035.906 иргэн I тунд, 894.501 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн нийт 2672 (22.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 30133 (29.7 хувь), 16-17 насны 17739 (49.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.
Харин өнөөдөр Улаанбаатар хотод суурин 28 цэгт 44 багийн 314 эмч, ажилтан ажиллаж, 16574 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.






Үйл явдал
Хүүхэд хөгжүүлэх төвийн төсөлд түншлэгч урьж байна
НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв байгуулах төсөл” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг хамтран ажиллахыг урьж байна.
Хүчин чадал: 1000 хүүхэд хүлээн авах
Ажиллах хугацаа: Жилийн дөрвөн улирал
Газрын байршил: Төрийн зүгээс зуслан барих газрын байршлыг дараах холбоосоор үзнэ үү.
Хувийн хэвшил өөрийн эзэмшиж буй газар дээр санал гаргах эрхтэй. (10-15 га газар, хотоос 40 км дотор төлөвлөх нь зүйтэй)
Нийслэлийн нийт хүн амын 35.7 хувийг 0–16 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд хүүхэд багачуудын боловсрох, чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв хүмүүжин өнгөрүүлэх, монгол ахуйг таниулах, олон улсад болон бүсийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх орчин, боломж, соёл, урлаг, спортын чиглэлээр хөгжих, нөхцөлийг бүрдүүлэх шаардлага үүсэж байна.
Иймд хувийн хэвшил төслийн саналыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгааг холбогдох маягтын дагуу монгол хэл дээр боловсруулж бичгээр эсвэл цахимаар 2026 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 16:00 цаг хүртэл ирүүлнэ үү.
- Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-д
- Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 3 давхар, 303 тоот
- Утас: 976 70110071
- Цахимаар санал өгөх хаяг: https://ubppp.gov.mn/project/empty
- Цахим шуудангийн хаяг: ppp@ulaanbaatar.mn
Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авах боломжтой.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх холбогдох хууль, журмын холбоос:
Үйл явдал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань-ийг бүрмөсөн нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Шэнь Миньжуань Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Хятадын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласныг Ерөнхийлөгч өндөр үнэлж буйгаа тэмдэглэв.
Ерөнхийлөгч мөн хоёр улсын найрсаг харилцаа, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг хөгжүүлж, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа.
Элчин сайд Шэнь Миньжуань 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан юм.
Үйл явдал
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална.
2026 оны долоодугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 20-25 хэм, нутгийн баруун өмнөд хэсгээр халж Алтайн өвөр говиор 35…40 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4 -9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
2026 оны долоодугаар сарын 23-наас
2026 оны долоодугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 37-42 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
