Тод мэдээ
Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болж, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох, түүнд мөрдөх журмыг шинэчлэх тухай хэлэлцлээ. Налайх дүүргийн ЗДТГ-аас агаарын чанарыг сайжруулах бүсэд орох хүсэлт гаргажээ.
Учир нь агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр тус дүүргийн нэгдүгээр хороонд РМ2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их байсан нь түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Иймээс Налайх дүүргийг 2021-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулахаар урьдчилсан судалгаа хийсэн байна.
Налайх дүүргийн найман хороонд нийт 10295 өрх байдаг. Дээрх өрхийн 70 хувь буюу 7226 нь гэр хороололд амьдардаг. Тэгвэл жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай сайжруулсан түлшний үйлдвэр тус дүүрэгт ашиглалтад орсон. Үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэмж 800 гаруй хүн ажлын байраар хангагдах юм.Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ