Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Түр хорооны гишүүд Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллалаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо”-г байгуулан ажиллаж байгаа билээ.Түр хорооны дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр /2021.06.21/ Улсын онцгой комиссын Шуурхай штабт очиж ажилласан бөгөөд Түр хорооны гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нар хамт ажиллав.

Эхлээд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар Түр хорооны гишүүдэд цар тахлын нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаарх мэдээллийг хийлээ. Гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал бодлоо илэрхийлэв.



Түр хорооны дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчдад баярлаж буйгаа илэрхийлж амжилт хүсэв. Вакцинжуулалт сайн байгаа хэдий ч өвчлөлийн хувь мөн өндөр байгаад анхаарах ёстойг сануулаад УОК-ын гаргасан шийдвэрээс хамаарч улс орны хэмжээнд гамшигт өвчлөлийг хэрхэн богино хугацаанд даван туулах арга зам тодорхойлогдох тул хичээж ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг өрхийн эмнэлгүүдэд ачаалал өндөр, асуудал их байгааг дурдаад эмчилгээ үйлчилгээнд анхаарах, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулж коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын эмийн үнийг бууруулах боломж байгааг судлан үзэхийг чиглэл болгов. Мөн мэдээллийг нэг сувгаар түгээхэд анхаарахгүй бол  хүн бүр өөр өөрсдийн дүгнэлтийг мэдээлэх нь иргэдийг төөрөлдүүлж эрсдэлийг нэмэгдүүлж байгаад анхаарал хандуулахыг зөвлөв.


Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд судлаач эрдэмтдийн үгийг сайтар сонсмоор байна. Дэлхийн зарим улс орнууд гурав дахь тунг хийж эхлэхийн ач холбогдлыг ихээр ярих болсон, 12-оос дээш насны хүүхдүүдэд файзер вакциныг хийж байгааг шуурхайлах, эмчилгээний багцын үнэ өндөр байгаад анхаарах, шаардлагатай бол төрөөс даадаг болох талаар судлан үзэхийг санал болгов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна

Огноо:

,

Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.

Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна.  Мөн  авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!

Огноо:

,

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ

Огноо:

,

Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр  дамжуулан зохион байгуулна.  

Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана. 

БОЛОВСРОЛЫН ЯАМ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ9 цаг 59 минут

Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт ша...

Тод мэдээ10 цагын өмнө

АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!

Тод мэдээ10 цаг 3 минут

Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ...

Тод мэдээ10 цаг 8 минут

2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлги...

Тод мэдээ10 цаг 10 минут

2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд ө...

Тод мэдээ10 цаг 16 минут

Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-...

Тод мэдээ10 цаг 35 минут

Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 бай...

Өнөөдөр10 цаг 37 минут

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр10 цаг 43 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр10 цаг 52 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Тод мэдээ2025/08/01

Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээ...

Тод мэдээ2025/08/01

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван настай хүүхэд голын усанд живж нас баржээ

Тод мэдээ2025/08/01

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2025/08/01

Мотоцикл, автомашин мөргөлдсөн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алдж...

Тод мэдээ2025/08/01

Тээврийн хэрэгсэл хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Тод мэдээ2025/08/01

СЕХ: Улс төрийн 27 нам хуулийн хугацаанд тайлангаа ирүүллээ

Тод мэдээ2025/08/01

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

Тод мэдээ2025/08/01

2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлги...

Тод мэдээ2025/08/01

Б.Содбаатар: “Улаанбаатар Трам” төслийн шав тавьсан гэх мэдээлэл...

Өнөөдөр2025/08/01

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно

Тод мэдээ2025/07/31

Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам ...

Тод мэдээ2025/07/31

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц ба...

Тод мэдээ2025/07/31

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөли...

Тод мэдээ2025/07/31

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Тод мэдээ2025/07/31

ЗГ: Улаанбаатар хотын дулаан хангамжид схемийн өөрчлөлт хийнэ

Тод мэдээ2025/07/31

ЗГ: 2026 оны төсөвт татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов

Тод мэдээ2025/07/31

Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон ша...

Тод мэдээ2025/07/31

Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хууда...

Өнөөдөр2025/07/31

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/07/31

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Санал болгох