Тод мэдээ
Зээл авахад барьцаа хөрөнгө дутагдалтай байгаа бол Зээлийн батлан даалтын сан энэ асуудлыг шийднэ

Хэрэв зээл авахад барьцаа хөрөнгө нь үрэхгүй байгаа бол энэ асуудлыг Зээлийн батлан даалтын сан шийдэж өгч байгаа таатай мэдээ байна. Тус сан нь ажлын байрыг дэмжих зорилготой зээлд хамрагдах хүсэлтэй иргэд, ААН-ийн барьцаа хөрөнгө дутагдалтай хэсэгт нь батлан даалт гаргах үйлчилгээг шуурхай үзүүлж, ирсэн хүсэлт, материалыг ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэж байгаа аж.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2022/09/29
НББХ-ны дарга П.Анужин НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийг х...
-
Тод мэдээ2024/03/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган...
-
Өнөөдөр2024/10/21
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.6 жил байгаа нь дэлхийн дунд...
-
Тод мэдээ2022/11/28
ТЦА: Халтиргаатай замд хэрхэн автомашин жолоодох вэ