Хэн юу хэлэв...
Л.Ариунтуяа: Манай ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ус соруулж, үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг засварлаж байна
-Үерийн барилга, байгууламж дотор аж ахуйн нэгжүүд барилга барьж, айлууд бууж байна-
Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, мөн авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Нийслэлийн хэмжээнд нийт 153 км далан суваг, 163 км авто замын борооны ус зайлуулах шугам бий. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяатай ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт нийслэлд болсон үерийн нөхцөлд танай байгууллага хэрхэн ажиллав. Хүн хүч, тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байна вэ?
-Зургадугаар сарын 6, 7-нд орсон цас, борооны улмаас хот маань үерийн эрсдэлтэй нөхцөл байдалд орсон. Манай байгууллагын ажилчид үерийн эрсдэлтэй нөхцөл үүссэн цагаас эхлээд өнөөдрийг хүртэл ус сорох, үерийн эрсдэлд өртсөн далан сувгийг сэргээх ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд Дунд гол, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор үүссэн үерийн эрсдэлтэй нөхцөлд манай байгууллагаас гадна Нийслэлийн Онцгой байдлын газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Захирагчийн ажлын алба зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Гэсэн хэдий ч хүн хүч хүрэлцэхгүй байгаа. Манай байгууллага уг нь 37 техник, тоног төхөөрөмжтэй гэж явдаг боловч дийлэнх нь эвдрэл, гэмтэлтэй. Тодруулбал, бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа 16 техник, тоног төхөөрөмж байна. Техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийн шалтгаан нь олон жилийн насжилттай холбоотой. Сая үүссэн үерийн нөхцөл байдалд Улаанбаатар хотод байдаг бүх л ус соруулах машин очиж ажилласан. Гэхдээ л хүч хүрэхгүй, техникийн дутагдалд орлоо.
-Үерийн далан сувгийг хааж, боох зэргээр барилга барьдаг. Үүнээс болж үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа юу?
-Улаанбаатар хотод барилга их баригдаж, шинэ суурьшлын бүсүүд бий болж байна. Бид үерт автсан бүх газраар явж, үзлэг, шалгалт хийсэн. Гэтэл үерийн барилга, байгууламж дотор аж ахуйн нэгжүүд барилга барьж, айлууд бууж байна. Энэ нь Улаанбаатар хот үерийн аюулд өртөх нөхцөлийг бий болгож байгаа юм.
-Геодези, усны барилга, байгууламжийн газрын зүгээс энэ жил ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
-Манайх жил бүр дөрөвдүгээр сарын 15-наас бүх далан болон авто замын шугам, сүлжээгээ цэвэрлэж эхэлдэг. Энэ жил уг цэвэрлэгээгээ гуравдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Зөвхөн авто замын шугам, сүлжээний ажил л гэхэд 80 хувьтай явж байна. Тус цэвэрлэгээний ажлыг яаралтай хийснээр зам дээр тогтох ус багассан. Цэвэрлэгээний ажлыг бүтэн жилийн турш тогтмол хийдэг. Энэ жилийн хувьд 63 байршил дээр далангийн болон авто замын цэвэрлэгээний ажлыг хийхээр төлөвлөөд, ажиллаж байна. Үерийн барилга, байгууламжийг цэвэрлэснээр үерийн эрсдэлээс хамгаалах, иргэдэд эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл боломжийг олгож байгаа юм. Мөн энэ жилийн хувьд манайх дөрвөн том бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, зуслангийн бүс буюу Долоон буудал орчимд маш их ус тунадаг. Тэгвэл үүнийг янзлахаар манайхан бүх бэлтгэл ажлаа хангаад, энэ долоо хоногоос ажлаа эхлүүлэх гэж байна. Баянбүрдийн тойрогт мөн их ус тунадаг. Өөрөөр хэлбэл, Дэнжийн мянгаас бохир ус ирж, Баянбүрдийн тойрог дээр хуримтлагддаг. Үүн дээр мөн манай байгууллага маш том бүтээн байгуулалтын ажлууд хийж байгаа. Түүнчлэн Гэгээнтэн цогцолбор буюу Гандийн гудамжны ус зайлуулах хоолойг хийнэ. Тус дөрвөн байршлын ус зайлуулах хоолой, шугамыг хийснээр Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн усанд автах эрсдэл багасна гэж үзэж байгаа.
-Борооны ус, үерийн ус соруулах, бохирдлыг цэвэрлэх гээд та бүхэн хүнд нөхцөлд ажилладаг юм билээ?
-Манайх 141 хүний бүрэлдэхүүнтэй. Ажилчид маань маш хүнд нөхцөлд ажилладаг. Иргэд үерийн далан руу хог, угаадас гээд хамаг л муухай зүйлсээ хаяна. Өвөлдөө тэдгээр нь барьцалдаад хөлдчихдөг. Дулаан орохоор манай ажилчид тэдгээрийг нь цэвэрлэдэг. Хаврын цэвэрлэгээ гэж бий. Авто зам тавихын тулд үерийн ус зайлуулах том том хоолойнууд тавьдаг. Гэтэл айлуудын угаадас, хогууд хавар гэхэд дүүрчихсэн байдаг. Үүнийг цэвэрлэснээр үерийн далан, барилга, байгууламжууд нь чөлөөтэй усаа нэвтрүүлэх боломжтой болдог.
-Тоног төхөөрөмж, машин техникийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Геодези, усны барилга, байгууламжийн газарт ус соруулах гурван машин л байдаг. Тэдгээрийн хоёр нь жижиг, нэг нь том машин. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд ус сорох машины хангалт маш муу байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь ирж, нөхцөл байдалтай танилцсан. Машин, техникийг нэмэгдүүлэхэд анхаарна гэсэн.
-Иргэд, олон нийтэд хандаж юу гэж хэлэх вэ?
-Голын ай сав газар болоод хөрсний устай газар битгий буугаарай. Энэ бол амь нас, эд хөрөнгөө алдах эрсдэлийг бий болгохоос гадна эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоо хязгаарлаж байгаа явдал юм. Байгалийн хүчин зүйлд хүн бүр хүчин мөхөстдөг юм шүү. Тиймээс иргэд өөрсдөө хаана, хэрхэн яаж аж төрөх вэ гэдгээ маш сайн судалж, тооцож, суурьших хэрэгтэй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
-
Үйл явдал2025/01/27
Б.Тэгшбаяр: Далд зогсоолын ажил 95 хувьтай, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг ир...
-
Үйл явдал2022/03/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно
-
Дэлхий нийтээр..2023/04/04
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Дэлхий нийтээр..2023/01/27
Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг баривчиллаа
