Дэлхий нийтээр..
Экспортыг дэмжих зөвлөлийн хуралдаан болов
Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан 2021 оны зургаадугаар сарын 4-ний өдөр ГХЯ-нд болж, Зөвлөлийн гишүүн байгууллагуудыг төлөөлж 50 гаруй албаны хүмүүс танхимаар болон цахимаар оролцов. Хуралдааныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин даргалж, хуралдаанаар “Монгол Экспорт хөтөлбөр”-ийн I үе шатны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэн, II үе шатны арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Энэ удаагийн “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хуралдаанд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Европын Холбооны санхүүжилттэй “Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөл”, Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” зэрэг экспортыг дэмжих зарим төслүүдийн талаар хэрэгжүүлэгч байгууллагуудаас мэдээлэл хийсэн бол Женев дэх Олон улсын худалдааны төвийн мэргэжилтнүүд цахимаар оролцож тус төвийн дэмжлэгтэйгээр боловсруулан гаргасан “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал”-ын талаар дэлгэрэнгүй илтгэл тавив.
ГХЯ-ны зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд Кластер дээр суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаанд суурилсан экспортыг дэмжих, сурталчлах төвүүдийг Европын Холбоо, ӨМӨЗО-ны Хөххотод байгуулах ажлыг МҮХАҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамран хэрэгжүүлж байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Хэн юу хэлэв...2020/08/08
Монгол Улсын Шадар сайд Азийн хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
-
Дэлхий нийтээр..2021/07/09
Бинанс биржийн үйл ажиллагааг зарим улсад хоригложээ
-
Үйл явдал2024/01/04
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Үйл явдал2022/06/17
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
