Дэлхий нийтээр..
АНУ дайны баатруудад хүндэтгэл үзүүлэх өдрийг тэмдэглэлээ
Ахмад дайчин Randy White,"Би өнөөдөр Дурсгалын өдөртэй холбоотой үзмэрүүдийг үзэж сонирхох, Вьетнамын дайн, Гуамын дайн, Солонгос, Дэлхийн нэгдүгээр дайн, мэдээж Дэлхийн хоёрдугаар дайны дурсгалыг үзэх гэж энд ирлээ. Энэ бол эх орныхоо төлөө алба хааж, амиа алдсан бүх хүмүүсийн талаар бодох өдөр юм. Би 30 жил цэргийн алба хаасан. Аав минь, өвөө, элэнц өвөө, нагац ах, ах маань бүгдээрээ цэргийн хүмүүс байсан. Бид олон жилийн турш найз нөхөд, хамт олноо алдсан. Энэ өдөр бидний хувьд онцгой өдөр юм." хэмээн ярьж байлаа.
Мөн ахмад дайчин Sarah Adam,"Гэр бүлийнхэнтэйгээ хамт дурсгалуудтай танилцаж, эрх чөлөөнийхөө төлөө амь биеэ хайрласан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэхээр ирсэн. Энэ бол дурсамжийн өдөр юм. Энэ бол завгүй амьдралынхаа нэг өдрийг тусгайлан зориулж, бид Америкт яагаад эрх чөлөөтэй байдгаа дурсаж, ахмад дайчдын хүндэтгэлтэй хамт баяраа тэмдэглэх, өнгөрсөн хугацаанд бидний төлөө амиа зохиослосон тэднийг хүндэтгэл сайн үйлс боломжтой өдөр юм." гэсэн байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2019/06/13
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд
-
Дэлхий нийтээр..2024/01/03
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмлээ
-
Дэлхий нийтээр..2022/01/04
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2025/11/07
Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэ...
