Тод мэдээ
Монголоос Францад био хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломжийн талаар санал солилцлоо

Франц Улсад анхны био сушийг гаргасан “Да Cа” компанийн захирал Б.Саран, “Үүрдийн Монгол” ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэхуяг нарын санаачилгаар Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-тай хамтран 5 дугаар сарын 14-ний өдөр Үндэсний Ассамблейн гишүүн Вержини Дөби-Мюллер, “Bio Frais” компанийн Ерөнхийлөгч Филипп Грандчамп нартай уулзалт зохион байгуулж, Монгол Улсаас Франц Улсад био буюу байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн экспортлох асуудлаар санал солилцлоо.
Уг уулзалтад Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд А.Баттөр, Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн нар оролцов. Монголын био бүтээгдэхүүнийг Франц Улс болон Европын Холбооны бусад гишүүн орнуудад экспортлоход шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн буйгаа оролцогчид илэрхийллээ.
Францын “Bio Frais” компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд 50 гаруй орны био бараа, бүтээгдэхүүнийг өөрийн салбар дэлгүүрүүдээр борлуулдаг. “Да Са” компани өөрийн “MGL Sushi” нэртэй био сушийг тус компанийн дэлгүүрүүдэд борлуулахын зэрэгцээ монголчуудыг ажлын байраар ханган ажиллаж байна. Үндэсний Ассамблейн гишүүн Вержини Дөби-Мюллер тус компанийн ажилчдыг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ