Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Огноо:

,

Сэтгүүлч:

Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 27. Санчир гараг. Могойг хүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан луу өдөр.

Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. 

Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Өнөөдөр

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явуулын 8, суурин 35 цэг ажиллана

Огноо:

,

Энэ сарын 14-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 802, II тунд 3692, нийт 4494 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.9 хувь буюу 962.328 нь I тунд, 88.2 хувь буюу 841.548 нь II тунд хамрагдаад байгаа аж.

Харин өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 8, суурин 35 цэгт 65 багийн 361 эмч, ажилтан ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 16-17-нд нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, гол мөрний усны түвшин улам нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 хэм дулаан байна.

2021 оны 06 дугаар сарын 16-наас 06 дугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 16-17-нд говь, тал хээрийн нутгаар, 18, 19-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр,  борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 17-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 5. Ангараг гараг. Үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр. Модон хохимой, Тэрсүүд өдөр.

Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. 

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд эсвтэй газарт очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд эд, мал арвидна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ5 цаг 3 минут

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг зо...

Тод мэдээ5 цаг 14 минут

Жирэмсний 14-36 долоо хоногтой эхчүүдийг вакцинд хамруулж эхэллээ

Тод мэдээ5 цаг 22 минут

Шинэ нисэх буудал ирэх сарын 4-нд нээгдэнэ

Тод мэдээ5 цаг 26 минут

С.Амарсайхан: Наадмыг хойшлуулах хэрэгтэй, халдвар буурахгүй бол цуц...

Тод мэдээ5 цаг 34 минут

УИХ-ын түр болон байнгын хороо хуралдана

Тод мэдээ5 цаг 42 минут

УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр5 цаг 52 минут

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явуулын 8, суурин 35 цэ...

Өнөөдөр6 цаг 13 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Өнөөдөр6 цаг 20 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Тод мэдээ2021/06/14

МЗХ залуучуудын санаачлагыг дэмжин ажиллахыг У.Хүрэлсүхээс хүслээ

Тод индэр2021/06/14

Хотын дарга "Тогтвортой байдлын тухай 2021" олон улсын цах...

Тод мэдээ2021/06/14

“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд: Улаанбаатары...

Санал болгох