Тод зураг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 02-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Тод зураг
“Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгуулжээ
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Оюутны хөгжлийн төв хамтран МУИС-д суралцаж буй гадаадын оюутнуудын “Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгууллаа.
“Монгол орон судлал” хаврын дадлага нь гадаадын оюутнуудад монголчуудын уламжлалт шашин соёл, хоол хүнс, гэр сууц, Монгол орны ан амьтан, цаг уур, хөрс ургамал, малчин хүний ахуй амьдралыг танин мэдүүлэх, тэдний монгол хэл, соёл сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилготой, уламжлалт ажил юм.
Энэ удаагийн дадлагыг Дорноговь аймгийн нутагт орших Хамарын хийд, Шамбалын орон, Хүслийн хар уул, Бясалгалын агуй, Хан Баянзүрх хайрхан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн музей зэрэг газар зохион байгууллаа.
2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн монгол хэлний бэлтгэл анги, бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт Япон Улс, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНИУ, БНФУ, БНСУ, БНПУ, БНЧУ, БНИУ, БННТУ, БНКУ, БНАЛАУ, БНСВУ, БНСУ, Тайландын хант улс зэрэг улсаас ирж суралцаж буй 100 гаруй оюутан оролцлоо.
Эх сурвалж: МУИС
Тод зураг
Арми брэндийг онцолж байна




Тод зураг
Хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар хүлээлгэн өглөө
БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Аврах багийнхан хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар тус улсын Хурлын гишүүн Хасан Серт, Мурат Демир болон бусад албаны хүмүүст хүлээлгэн өглөө.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл