Тод мэдээ
Монголчууд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл санаагаараа хамт байгааг илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзан КОВИД-19 цар тахлын үеэрх хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааны бусад асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, аюулт өвчний улмаас олон хүн амиа алдаж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ. Хүнд хэцүү энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэн оюун санааны хөрш Энэтхэгийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг илэрхийлж, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид захидал бичсэнээ элчин сайдад өгч, уламжлан илгээхийг хүсэв.
Мөн анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг буцалтгүй тусламжаар Стратегийн түнш БНЭУ-аас Монгол Улсад олгосонд талархаж байгаагаа дахин илэрхийлж, Монголын олон зуун иргэд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж, зарим нь тусламжийн аян өрнүүлж эхлээд байгааг тэмдэглэв. Энэ бүхэн Монгол, Энэтхэгийн найрамдал нөхөрлөл хэчнээн бат бэхийг харуулж байгаа бөгөөд манай хоёр орны ард түмэн энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Энэтхэгийн ард түмэнд халуун сэтгэлийн илгээмж, дэмжлэгийн үг илгээснийг олон мянган энэтхэгчүүд харсан. Өнөөдөр ч олон зуун хүний сайхан сэтгэлийг мэдэрч байгаа гэв. Цар тахлын нөхцөлд байгаа ч стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүд, Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, нүүрс тээвэрлэх талаар хийгдсэн яриа хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх ажлууд тасалдалгүй үргэлжилнэ гэдэгт талууд санал нэгдэв.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2023/02/03
Монголбанк: Нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авлаа
-
Өнөөдөр2020/09/09
Өмнөговь аймгийн мал эмнэлгийн газар шинэ байртай боллоо
-
Тод мэдээ2025/01/14
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөг болов
-
Тод индэр2023/05/10
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ болон ОХУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзла...