Үйл явдал
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын 30. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, шарагчин үхэр өдөр.
Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Эрлэг лугаа учирна хэмээжээ.
Үйл явдал
Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын 01 дүгээр үүрэг даалгаврын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын ерөнхий байцаагчдын баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн байдал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль хамгаалах үүргийн хэрэгжилт, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг илрүүлэн таслан зогсоох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад хуульд заасан шаардлага хангаагүй, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс болон ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй 2 зөрчил илэрч, уурхайн техник, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоолоо.
Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 3 үйлдэл, хууль бусаар ашигт малтмал хайсан 3 үйлдлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.
Хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна
Үйл явдал
“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг баталж танилцууллаа
Төлөвлөгөө танилцуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон төрийн байгууллага, эрүүл мэндийн салбар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
Монгол Улсад зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна.
Мөн халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтын эрсдэл 29 хувь орчим байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.
Иймээс Эрүүл мэндийн яамнаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2026–2028 оны арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус төлөвлөгөө нь:
-халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх
-тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах
-нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих
-эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх
-анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх
эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн зургаан стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.
Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан бөгөөд 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтыг гуравны нэгээр бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Үйл явдал
Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч тавдугаар сард виз, зөвшөөрлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлтийг үндэслэн гадаадын 5104 иргэнд визийн зөвшөөрөл, 15574 иргэнд зохих ангиллын виз олголоо.
Мөн 1645 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 8198 иргэний оршин суух зөвшөөрлийн олголт, 1459 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 4008 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэв.
Дээрх тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35.8 хувиар, оршин суух зөвшөөрөл олголт 61.3 хувиар, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 8.9 хувиар өссөн бол визийн зөвшөөрөл олголт 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх зорилгоор 24997, хөрөнгө оруулах зорилгоор 5539, суралцах зорилгоор 4570, гэр бүлийн шугамаар 3031, бусад зорилгоор 3268 гадаадын иргэн оршин сууж байна.

-
Дэлхий нийтээр..2024/04/08
Шар усны үерийн эрсдэл нэмэгдсээр байгааг анхааруулав
-
Дэлхий нийтээр..2025/02/04
Зудын эрсдэлийн үнэлгээгээр бага, дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна
-
Дэлхий нийтээр..2020/05/13
“Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав...
-
Дэлхий нийтээр..2024/11/29
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын туха...
