Тод мэдээ
И-март: Эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм журмыг ягштал биелүүлэн ажиллаж байна

Тиймээс тус захирамжийн дагуу Имартад үйл ажиллагаа явуулдаг нийтийн хоолны газрууд үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллаж байна. Мөн энэхүү нийтийн хоолны аж ахуйн нэгжүүд цар тахалын энэ хүнд хэцүү үед олон зуун хүнийг ажлын байраар хангаж, олон арван ханган нийлүүлэгчдийг бизнесийн орлоготой байхад чухал хувь нэмэр оруулдаг билээ.
Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа сувгуудаар тодорхой нэр бүхий этгээдүүд бидний үйл ажиллагааг улстөржүүлж, огт хамаагүй үйл явдалтай холбож байгаад харамсалтай байна. Имарт нь эрх бүхий байгууллагаас гаргаж буй цаг үеийн бүхий л шийдвэр, дүрэм журмыг хүндэтгэн хүлээн авч ягштал биелүүлэн ажиллаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2021/09/15
Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
-
Өнөөдөр2025/04/23
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
-
Тод мэдээ2022/08/02
Гэрэл дохио, гэрэлтүүлгээр найдвартай хангахыг үүрэг болголоо
-
Тод мэдээ2021/11/17
Хөдөлмөрийн тухай хуулийг танилцуулах сургалт болов