Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

“Тусгаар тогтнолын үнэ цэн” хүүхдийн уран бүтээлийн наадмын шилдгүүд тодорлоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвөөс санаачлан Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн гуравдугаар сарын 1-нд “ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” хүүхдийн уран бүтээлийн наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Наадамд авьяас чадвар, ур ухаан, мэдлэг оюунаа дайчлан 400 гаруй хүүхэд оролцсоноос шилдэг бүтээлийн эзэд тодорлоо. Тодруулбал, шилдэг 33 бүтээлийг шалгаруулжээ. Хүүхдүүддээ баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Уралдааны шилдэг бүтээлүүдийн эздийг танилцуулж байна.

ГРАН-ПРИ

 Х.Номин 3-р сургууль 10г анги        

МОНГОЛ УРАН БИЧЛЭГ

С.Уянга 2-р сургууль 12б анги

ГАР УРЛАЛ – БАГА АНГИ

Тэргүүн байр: Болорцэцэг /4-р сургууль 3г анги/

Дэд байр: Э.Булгансор /33-р сургууль 4а анги/

Гутгаар байр: О.Энхшүр /69-р сургууль 2а анги/

Тусгай байр: Э.Билгүүнзаяа /44-р сургууль 3а анги/

ДУНД АНГИ

Тэргүүн байр: А.Мичидмаа / Хөгжил цогцолбор сургууль 9в анги/

Дэд байр: Г.Ариунзаяа /2-р сургууль 7д анги/

Гутгаар байр: Г.Аззаяа /2-р сургууль 7д анги/

Тусгай байр: Э.Билгүүнзаяа /28-р сургууль 9е анги/

 

АХЛАХ АНГИ

Тэргүүн байр: С.Шынкус / Амгалан цогцолбор сургууль 10б анги/

Дэд байр: Г.Болдбаяр / Увс аймаг Улаангом сум 6-р сургууль 12б анги/

Гутгаар байр: Д.Амин-Эрдэнэ /21-р сургууль 10г анги/

Тусгай байр: Н.Энхмэнд /”Өнөр” цогцолбор сургууль 10а анги/

УРАН ЗУРАГ – БАГА АНГИ

Тэргүүн байр: Х.Жадамба /32-р сургууль 4в анги/

Дэд байр: Ц.Мишээл / Улаанбаатар сургууль 5в анги/

Гутгаар байр: Т.Маргад / Харуми фужи сургууль 2-р анги/

Тусгай байр: Б.Өлзий-Учрал /102-р сургууль 4в анги/

ДУНД АНГИ

Тэргүүн байр: Б.Цэцэн /2-р сургууль 8е анги/

Дэд байр: М.Энхжин /84-р сургууль 8ё анги/

Гутгаар байр: Ж.Халиун / Шинэ Монгол сургууль 8-2 ани/

Тусгай байр: Б.Анударь /97-р сургууль 9г анги/

АХЛАХ АНГИ

Тэргүүн байр: Т.Бүтэнбаяр /62-р сургууль 10в анги/

Дэд байр: Б.Энхзаяа / Монгени сургууль 12в анги/

Гутгаар байр: М.Содномбат / Шинэ Монгол сургууль 12-1 анги/

Тусгай байр: Г.Наранжаргал /48-р сургууль 12г анги/

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ

Огноо:

,

АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.

Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.

Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ

Огноо:

,

АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.

Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.

Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.

Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

ОпенЭйАй компани 10.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Огноо:

,

Хиймэл оюун ухааны ЧатЖиПиТи системийг хөгжүүлэгч ОпенЭйАй компани 2026 оны гуравдугаар улиралд 10.9 тэрбум ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээсэн талаар «Уолл стрит журнал» сонин мэдээлжээ.

Тус компанийн улирлын орлого өмнөх улирлаас 50 орчим хувиар өсөж, 10 тэрбум ам.долларт хүрсэн ч алдагдал нь буураагүй байна. Харин ч өмнөх улирлын 10.1 тэрбум ам.доллароос 10.9 тэрбум болж нэмэгджээ.

Компанийн орлого эрчимтэй өсөж байгаа хэдий ч үйл ажиллагааны зардал өндөр хэвээр байгаа нь санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлж байна. Хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх, тооцоолох хүчин чадлыг өргөжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа юм.

«Уолл стрит журнал» сонин дээрх мэдээллийг компанийн санхүүгийн баримтад үндэслэн нийтэлсэн бөгөөд ОпенЭйАй компани уг үзүүлэлтийн талаар тайлбар өгөөгүй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..2026/11/19

Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ

Дэлхий нийтээр..2026/11/19

АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг т...

Үйл явдал2026/11/19

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуула...

Үйл явдал2026/11/19

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Үйл явдал2026/11/19

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг ...

Дэлхий нийтээр..2026/11/18

ОпенЭйАй компани 10.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Үйл явдал2026/11/18

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих заава

Үйл явдал2026/11/18

Жирэмслэлтэд зөв бэлтгэх нь дутуу төрөлтийн эрсдэлийг бууруулна

Үйл явдал2026/11/18

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

Хэн юу хэлэв...2026/11/18

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, ...

Үйл явдал2026/11/18

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Үйл явдал2026/11/17

Өвлийн улиралд замын хөдөлгөөнд онцгой анхаарал, болгоомжтой оролцох...

Үйл явдал2026/11/16

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хури...

Үйл явдал2026/11/16

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дү...

Үйл явдал2026/11/16

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын...

Үйл явдал2026/11/16

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөг...

Үйл явдал2026/11/16

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гарын үсэг цуглуулж байна

Хэн юу хэлэв...2026/11/16

Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсэ...

Хэн юу хэлэв...2026/11/12

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

Үйл явдал2026/11/12

Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг...

Үйл явдал2026/11/12

БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна

Үйл явдал2026/11/12

Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцон...

Чөлөөт бүс2026/11/12

«Бостон Селтикс» хуучин тоглогч Жейлен Брауныхаа эсрэг хийсэн тогл...

Дэлхий нийтээр..2026/11/12

Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалг...

Үйл явдал2026/11/12

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Үйл явдал2026/11/11

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээн...

Үйл явдал2026/11/11

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар ...

Үйл явдал2026/11/11

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэ...

Үйл явдал2026/11/11

Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуу...

Үйл явдал2026/11/11

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны ...

Санал болгох