Тод мэдээ
Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай автомашин ажиллуулж байна

Коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол нийслэлд нэмэгдэж буйтай холбоотойгоор хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх, мөн ойрын хавьтлыг гэрийн тусгаарлалт, ажиглалтад шилжүүлж эхэлсэн билээ.
Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зориулалтын автомашиныг ажиллуулж эхэллээ.
Дээрх иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай тохиолдолд яаралтай үйлчлэх түргэн тусламжийн автомашин болон нарийн мэргэжлийн эмчийн багийг томилсон байна.
Энэхүү тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн зөөврийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон бөгөөд иргэдэд эрүүл мэндийн 10 гаруй төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой юм гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2021/10/22
Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа
-
Тод мэдээ2024/06/15
Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хү...
-
Тод мэдээ2023/08/07
Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 6-7 см давсан байдалтай байн...
-
Тод мэдээ2023/09/21
Тендерт оролцох эрх хязгаарлах “Хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг ...