Тод мэдээ
"Зэвсэгт хүчин 100 жил" буудлага, гранатын тэмцээн боллоо
Тэмцээнд Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Хилийн цэргийн 0131, 0166 дугаар ангиудаас хугацаат албаны 5 түрүүч, байлдагч оролцож цэц мэргэнээ сорьж аваргуудаа шалгаруулав. Тус тэмцээнийг зохион явуулснаар,
- Нэг бүрийн буудлагын зэвсгийн тактик, техникийн өгөгдөхүүн, буудах техник, арга барилыг бүрэн сурч мэдэх, мэргэн буудах дадлага, чадварыг эзэмшүүлэх
- Биеийн тамирын бэлтгэлжилтийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод мэдээ2022/09/12
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны д...
-
Өнөөдөр2021/03/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Өнөөдөр2020/12/05
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.05-ны 11:...
-
Тод мэдээ2022/01/07
Гадаадаас ирэх иргэдийн анхааралд...
Сэтгэгдэл