Тод мэдээ
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний тайланг хэлэлцэв

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний нэгдсэн тайланг хэлэлцэв. Нийт халдварын 122 тохиолдол, 33 далд голомт илрүүлсэн. Гэхдээ энэ нь голомтыг хумьж, тархалтыг бүрэн зогсоосон гэсэн үг биш. Иймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиулах нь зүйтэй гэж үзлээ.
Цаашид нийслэл , аймаг орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний зохион байгуулалт, эрсдлийн үнэлгээ, автозамын хяналтын нэгдсэн цахим системд шилжих зэрэгт анхаарах хэрэгтэйг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сануулав. Мөн иргэдэд аливаа мэдээ, мэдээллийг үнэн зөв, хоёрдмол утгагүй хүргэж байхыг үүрэг болгов. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-тэй холбоотой нэгдсэн тайланг маргааш нийтэд мэдээлнэ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Тод мэдээ
ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлнэ
2023 онд автотээврээр улс хоорондын 34.0 сая.тн ачаа, улс, хот хооронд 1.4 сая зорчигч тээвэрлэнэ. Мөн улсын чанартай авто замын дагуу 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулж, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 3 улстай байгуулна.
Олон улсын авто замын сүлжээний АН-4 коридороор ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлнэ.
Эх сурвалж: ЗТХЯ
Тод мэдээ
Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд болно.
Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2023.01.30) тус Хянан шалгах түр хорооноос 12.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулах аж.
Тод мэдээ
Эрчим хүчээ хэмнэцгээе!
Эрчим хүчний системийн өчигдөр орой буюу 2023 оны нэгдүгээр сарын 29-ний оргил ачаалал болох 19.00 цагт 1369 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 51 МВт-аар, импорт 101 МВт-аар тус тус өссөн байна.
Нийтийн болон хувийн орон сууцандаа дулааны хэмжүүр тавих нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чухал нөхцөл юм. Хэмжилт бол хэмнэлтийн үндэс болно. Дулааны хэмжүүрийг өрөөний температур тохируулагч хэрэгслийн хамт тавьснаар халаалтад зарцуулах дулааны эрчим хүчийг 15-20 орчим хувиар хэмнэж болно.
Иймд үр ашигтай хэрэглээг сонгож Эрчим хүчээ хэмнэцгээе!
-
Тод зураг2020/01/13
Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов
-
Өнөөдөр2020/05/25
Инфографик: “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” УИ...
-
Өнөөдөр2020/08/08
Нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр өөрчлөлт орно
-
Өнөөдөр2019/10/24
Ч.Улаан: Өнөөдрийн байдлаар гоц халварт өвчин гараагүй байна
Сэтгэгдэл