Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2021 оны 02 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын 24-нөөс 02 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз голын сав газраар ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Өнөөдөр
Цэргийн бүртгэл үргэлжилж байна
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй.
Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.
Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана.
Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болно.
Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очно
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэд оршин суугаа газрынхаа хороонд болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээн бүртгүүлэх боломжтой. Ажлын өдөр 08:00-17:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгэнэ. Цэргийн бүртгэлийн хүрээнд цаашид олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Тухайлбал, дайчилгааны нөөцийг шинэчлэн тогтоох, дайчилгааны нөөцөд хамрагдах иргэдийн чанар байдалд судалгаа хийх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулдаг. Эдгээр нь хугацаат цэргийн алба хаах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.

Өнөөдөр
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш бөгөөд томуу төст, түгээмэл вирус. Халдварт өвчний аюулт бус ангилалд багтдаг. Ихэвчлэн нярай, архаг хууч өвчтэй, өндөр настай, дархлаа дарангуйлагдсан хүмүүс өртөж уушгины нарийн гуурснуудын үрэвсэл, хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна.
Дэлхий дахинд төдийгүй манай улсын хүн амын дунд жил бүр өвчлөл үүсгэдэг.
Риновирус болон бусад амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь амны хаалт зүүх, гараа савандаж угаах юм гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.




Өнөөдөр
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна
Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан байна.
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна.
Зам талбайд 45 тонн давс, 84 тонн бодис цацсан бөгөөд 1149.5 тонн давс, 471.5 тонн бодис, 94 шоо метр дайргын нөөцтэй байна.
Явган зам, зорчих хэсэг хусалт, түрэлт, цэвэрлэгээнээс гарсан хар цасны ачилтын цэвэрлэгээг хийсэн.
Харин Хөшигийн хөндий, Айцын даваа, Морингийн даваа, Наадамчдын зам болон гэр хорооллын дундах замуудад давс, бодис цацаж байна.




-
Тод мэдээ2025/12/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна...
-
Өнөөдөр2024/08/05
Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр хална
-
Тод мэдээ2021/02/04
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хугацааг хойшлууллаа
-
Тод зураг2019/08/27
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
