Тод мэдээ
Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сар хүртэл нээхгүй

Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс нээхээр УОК-оос төлөвлөж байна.
Нийслэлд зохион байгуулж буй "Нэг хаалга-Нэг шинжилгээ" зорилтот арга хэмжээ 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр дуусч, дүүргүүд дэх халдварын голомт тодорхой болно. Мөн батлагдсан тохиолдлуудын хавьталыг олж тогтоон тусгаарлан тандах ажлууд хийх юм. Иймд халдварын голомттой нийслэлээс ногоон бүсийн аймаг орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээхийг түр хойшлуулахаар шийдвэрлээд байна.
Бүх нийтийг хамарсан дээрх тандалтын нэгдсэн шинжилгээний ажил дууссанаар сорьц шинжлэх лабораторийн ачаалал буурна. Ингэснээр орон нутаг зорих иргэдийн ПСР-ын шинжилгээний хариуг 8-12 цагт багтаан гарах боломж бүрдэхтэй холбоотойгоор 3 сарын 01-ны өдрөөс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхээр тооцсон болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2023/08/16
Нүүдэлчин монгол фестивалд зориулсан бөхийн барилдаан болно
-
Өнөөдөр2024/10/07
Гамшгийн хор, уршгийг арилгахад зориулж 100 сая төгрөгийг шийдвэрлэлээ
-
Тод мэдээ2023/04/14
УИХ: Ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Тод мэдээ2020/12/08
БОАЖЯ үйл ажиллагаагаа цахимаар хэвийн үргэлжлүүлж байна