Тод мэдээ
Тендерийг ЭМЯ-руу буцааж, олон нийтэд тайлбарлах хугацаатай үүрэг өглөө

ЭМЯ-наас эрх шилжиж ирэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан N95 маскны тендертэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсээс тайлбар авлаа.
Мөн олон нийтийн дунд үүсээд буй шүүмжлэлтэй асуудалд тайлбар өгч, уг тендерийг зарлаж, шалгаруулах ажлыг ЭМЯ-руу буцаах хугацаатай үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаад өгөв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “"Оношлуур, амны хаалт, хамгаалах хэрэгслийг ЭМЯ хариуцна. Бодлогын асуудлаа ЭМЯ өөрсдөө авахгүй яагаад нийслэл рүү явуулаад байгаа юм бэ. Тиймээс амны хаалтны тендерийг ЭМЯ-руу буцааж, ном журмын дагуу явсан эсэхэд хууль хяналтын байгууллагаар шалгуулаарай. Би үүнд ашиг сонирхол байна гэж харж байгаа. Бидэнд ачаалал мундаагүй. Ард түмний амьдрал, бизнесийнхний нөхцөл байдал, улсын төсөв ямар байгаа билээ. Тиймээс энэ асуудлаар ЭМЯ-ны хүмүүсээр тайлбарыг нь хийлгүүл” гэв.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
-
Өнөөдөр2020/01/29
Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Парламентын Ерөнхийлөгч хатагтай Тоне Уихельмсе...
-
Өнөөдөр2023/04/19
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
-
Тод индэр2023/03/20
Л.Энх-Амгалан: Цаашдаа эцэг, эхийн хурал гэдэг нэршлээс ч бүрмөсөн татгалзах ёст...
-
Тод мэдээ2020/01/21
Баян-Өлгийн аймгийн Булган сум 5-50см цастай, өвөлжилт хүндэрч болзошгүй байна