Тод мэдээ
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг Байнгын хорооны 2021.01.25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах тухай горимын санал гаргаснаар хуралдаан даргалагч гурав хоногийн завсарлага өгсөн юм. Хоригийн хугацаа дууссан учир өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг /http://forum.parliament.mn/projects/11028/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулснаар хоригтой холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авав. Н.Алтанхуяг гишүүний “Ерөнхийлөгч яг ямар саналтай байна вэ, ямар хувилбар дэвшүүлж байгаа юм бэ” гэсэн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Авлигатай тэмцэх газрыг байгуулах асуудлыг хэлэлцэх үеийн протоколыг үзсэн. Тухайн үед Авлигатай тэмцэх газрын даргыг бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч санал болгох хувилбарыг зөв юм байна гэж хэлэлцэн, дэмжиж баталсан байдаг. Энэ зохицуулалтыг хэвээр үлдээх хамтын шийдэл хайх саналтай байгаа юм” гэж хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Нэг намын даргад хэт их эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлж хоригийг хүлээгээд авчих нь зөв байх” гэсэн байр суурийг илэрхийлж, үг хэлэв.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод индэр2020/07/21
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа
-
Тод мэдээ2023/05/24
Дорнод аймгийн Онцгой байдлын газарт тоног төхөөрөмж өглөө
-
Өнөөдөр2021/01/20
Өнөөдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Өнөөдөр2023/05/31
Өнөөдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн