Тод мэдээ
Барилгын салбарын 2019 оны “Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж”-ийг шалгаруулна

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ажиллаж байна.
Барилгачдын баяраар тухайн онд ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг арван аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, далбааг нь Барилгачдын талбайд бүтэн жилийн турш өргөн мандуулж, алдаршуулдаг уламжлалтай.
Иймд оны “Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж”-д нэр дэвших хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын материалыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Барилгын хөгжлийн төвийн 313 тоот өрөөнд хүлээн авч байна.
Жич: Бүрдүүлэх материалыг ЭНДЭЭС болон www.barilga.gov.mn цахим хуудсаас татаж авна уу.
Холбоо барих утас: 11-316304, 11-320965
Барилга, хот байгуулалтын яам
Барилгын хөгжлийн төв
Тод мэдээ
Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ

Тод мэдээ
Их Монгол Улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
Удирдлагын академийн гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэнэ.
- Зам хаах: 8 дугаар сарын 29-ний 23:00 цаг
- Зам нээх: 9 дүгээр сарын 1-ний 05:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Тод мэдээ
Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
Монгол Улсын ноолуурын салбарын бизнесийн орчныг тодорхойлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилго бүхий судалгааг Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) эхлүүлэхэд бэлэн болжээ.
Судалгааны ажлын хүрээнд ОУСК-ийн эдийн засагч Хавиер Гомез, Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа, үндэсний зөвлөх С.Вандандорж нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж, ноолуурын салбарт төрөөс баримталж буй бодлогын чиглэлийн талаар мэдээлэл авсан юм.
Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцож, ноолуурын салбарын хөгжлийг дэмжих бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
ОУСК-аас хэрэгжүүлэх уг судалгаа нь Монголын ноолуурын салбарын бизнесийн ерөнхий орчныг нарийвчлан тодорхойлж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
-
Өнөөдөр2021/10/19
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Тод мэдээ2021/03/02
"Хүүхдээ сонсох өдөр"-т төгсөх ангийн сурагчдыг урьж ярилцлаа
-
Тод мэдээ2024/12/02
Засгийн газар төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нэмэлт оруулах ту...
-
Тод мэдээ2021/03/16
Д.Үүрцайх: Еөк Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч, МоАХ-ын Ш.Цогтоод хэргийг ху...