Тод зураг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 9-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱ 10:30-20:00 цагт: СБД 8-р хороо Амила цэцэрлэг, Иргэн Батсуурь, Батцэцэг, Батдорж, Баттөгс, Эрхийн хөршүүд СӨХ, МУИС ХБ-5, ОБ-3, 4, 5, ОСНААУГ-ын ХҮТ-5, ЭЗДС, Улаанбаатар зам засвар арчлалт, Эмнэлгийн техник, Цогт баясах үйлс, Гастрологи ХХК-ууд, Очир СӨХ, Дүрслэх урлагийн сургууль болон эдгээрийн ойр орчмоор
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор
СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: СХД 12, 13-р хороо Мөнгөн гүүр эмнэлэг, 99, 104, 105-р цэцэрлэгүүд, 1-р дунд сургууль,1-р хорооллын 1, 2, 11, 12/А, Б, 13, Залуус 27-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор
ТӨВ АЙМАГ
⏱ 10:00-18:00 цагт: Баянжаргалан сум болон Цэцэнс Майнинг, Такаражин, Ноён Гарри, Рео, Говь хурах, Монкоул петро майнинг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
⏱ 10:00-18:00 цагт: Баяндэлгэр сум
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Тод зураг
Мөнгөлөг шагшуурга-2023 /фото/
“Мөнгөлөг шагшуурга-2023” мөсний баяр Ховд аймагт болж байгаа тухай бид мэдээлсэн. Уншигч та бүхэнд мөсний баяраас бэлтгэсэн фото сурвалжилгыг толилуулъя.
Тод зураг
Шинэ автобуснуудыг нэгдүгээр сард багтаан үйлчилгээнд явуулна
Нийслэлийн нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд нэгдүгээр сард авах 100 шинэ автобусны эхний 30 нь Улаанбаатар хотод ирлээ. Үлдсэн 70 автобусыг энэ долоо хоногт багтаан үе шаттайгаар авч ирэх юм. Эдгээр автобусыг нэгдүгээр сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхэлнэ.
Шинэ автобуснууд нь 2022 онд үйлдвэрлэсэн, евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай евро V дизель хөдөлгүүртэй. Мөн хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй, цонх нь бууралттай, хүйтний улиралд цантдаггүй, давхар /вакум/ шилтэй. Зааландаа зургаан ширхэг дулаацуулгын системтэй бөгөөд өвөл дулаан, агааржуулалтын систем (Air condition), салхивчтай учир зуны улиралд хүйтнээр үлээлгэх боломжтой. Түүнчлэн хийн нумтай, нам түвшний шалтай тул иргэдэд зорчих тухтай орчинг бүрдүүлснээс гадна жолоочийн суудлыг зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн байна. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй. Галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтайгаас гадна нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу өнгө үзэмж, өнгө төрх, уламжлалыг хадгалсан загвартай юм. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 124 автобусаар парк шинэчлэл хийнэ.
Тод зураг
"Дарсны хот"-оор аялахуй...
Бид дэлхийн сонин содон, гайхамшигтай барилга байгууламжуудын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаад Франц улсын Бордо хотын “Cité du Vin” буюу “Дарсны хот” музейг танилцуулж байна.
Франц улс, тэр дундаа тус улсын Бордо хот сайн чанарын дарс үйлдвэрлэдгээрээ олон улсад зартай. Энэ онцлогийг тусгасан шинэ музейн үзмэрүүдэд дарс өөрөө багтаагүй ч дарсны тухай мэдлэг ойлголтыг шинэ технологийн тусламжтай олон нийтэд танилцуулах юм.
81 сая долларын өртгөөр боссон гэгдэх “Дарсны хот” музейн барилгын өвөрмөц загварыг хундаганд цалгиж байгаа дарснаас санаа авч бүтээжээ. Музейн бас нэг онцлог нь технологийн дэвшлийг ашигласан дарсны түүхийг өгүүлэх мультмедиа өрөөнүүд юм. Нэг өрөөнд 3 аварга дэлгэцийн тусламжтайгаар дэлхийн 5 тивийн дарсны усан үзэм тариалдаг талбайнуудаар зочлох боломж олдоно.
Өөр нэг өрөөнд усан үзэм тариалангийн бүс нутгийн талаар ойлголт өгч, олон өнцгөөр байрлуулсан дэлгэц бүхий ширээн дээр ийм тариалангийн дижитал хувилбартай танилцуулах юм. Энэ дижитал тариаланд 4 улирал ээлжилж, үүл нүүн, бороо орохыг ч харах боломж байна. Эртнээс дарс гэх ундааг далайн тээврээр олон бүс нутагт худалдаалж ирсэн түүхтэй. Иймээс түүхэн дэх худалдааны гол замуудаар далайн тээвэр хийж байгаа мэдрэмжийг авах 4 хэмжээст технологийн өрөөг ч байгуулжээ. Бас нэг хөгжилтэй зүйл гэвэл тус музейд байрлуулсан “Цөхрөлийн сандал”. Дарсны шарталтад зориулсан энэхүү аварга сандал дээр суухад хэт согтуурсандаа харамссан уран бүтээлч, яруу найрагчид гансралын түүхээ ярьдаг байна.
Францчууд шарталтыг хүртэл урлагийн бүтээл туурвих сэдэв болгож чаддагийг энэ сандал харууллаа гэж зарим шинжээч хошигнон дүгнэж байгаа юм. Үүнээс өөр олон зориулалттай шинэ технологийн өрөөнүүд Бордо хотын дарсны музейд багтсан байна. Музейн байранд дарс уух боломжгүй ч, тус барилгын 8 дугаар давхар дахь задгай галерейд 20 төрлийн тансаг зэрэглэлийн дарснаас сонгон хүртэж болно. Энэ үйлчилгээний үнийг музейн удирдлага тасалбарын үнэд багтаасан байдаг.
Олны дунд алдаршаад байгаа “Дарсны музей” 2016 онд албан ёсны нээлтээ хийсэн юм.
-
Тод зураг2019/10/07
“Экспорт монгол-2019” олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаа бо...
-
Тод мэдээ2021/05/20
Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
-
Тод мэдээ2021/03/30
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ээлжит орон сууц ашиглалтад орлоо
-
Өнөөдөр2020/07/09
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Сэтгэгдэл