Тод мэдээ
Emart дэлгүүр эмх замбараагүй байдлаас сэргийлж байна
Митчелл сангийн санаачилсан “From UB with Love” хүнсний тусламжийн аяныг дэмжин ажиллаж Имарт дэлгүүрт Foodbank-ийг эхлүүлсэн бөгөөд тусламж дэмжлэг шаардлагатай байгаа хүмүүст үйлчлүүлэгчдийн хандивласан бараа бүтээгдэхүүнийг өдөр бүр хүргэж байна. Имарт нь ямарваа байгууллага хувь хүнийг тусламж авах ёстой, эмзэг бүлгийнх гэж тодорхойлох эрхгүй, дүгнэх боломжгүй бөгөөд тиймээс хаана хэнд хүрэх шаардлагатайг мэргэжлийн байгууллага хариуцаж байгаа болно.
Түүнчлэн хэн нэгэн хүн дур мэдэн авах нь эмх замбараагүй байдал үүсгэж халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдлээс сэргийлэн нийслэл, дүүргийн Онцгой комисс, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам зэрэг байгууллагуудад тусламж, хандивын бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч хариуцсан байгууллага шаардлагатай иргэдэд хүргэн ажиллаж байна.
Бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон энэ үед нийгэмд өчүүхэн ч атугай гэрэл гэгээ нэмэх үүднээс Foodbank аяныг дэмжин эхлүүлсэн нь бусад байгууллагуудад ч нөлөөлж олон нийт дэмжин өргөжүүлж байгаа нь сайшаалтай. Үйлчлүүлэгч бүрийн сэтгэл шингэсэн хандивын бүтээгдэхүүнийг хэзээ, хэнд хүлээлгэн өгсөн гэдэг бүртгэл, тайланг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн Яам гарган тогтмол ирүүлж байгаа.
Та бүхэн эрүүл мэндээ эрхэмлэн, цар тахлын хүнд үеийг бүгд хамтдаа дэм, дэмэндээ даван туулцгаая.
Бидний үйл ажиллагааг сайжруулах талаар санал шүүмж өгч байгаа болон дэмжин оролцож байгаа үйлчлүүлэгчиддээ талархаж байна гэв.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл