Тод зураг
Заян наваа дууг шинээр амьдрууллаа
Тэгвэл энэ удаа тэд өөрийн артист болох дуучин Нарандулам, DJ Хөхжимийн хамт "Заян наваа" хэмээх Буриад ардын дууг шинэчлэн найруулан дуулж олны хүртээл болголоо. Цацагдаад дөрөвхөн хонож байгаа хэдий ч маш олон хандалтыг тэд facebook youtube channel-аараа цуглуулж чадлаа.
Тэр ч бүү хэл өсвөр насны залуучуудын дунд өөрийн #react-аараа од болж чадсан youtuber BROKE BOIS энэхүү дуунд #reaction хийсэн нь залуучуудад таалагдаж байгаа юм. Дашрамд дурьдахад Зун продакшны ерөнхий продюсер нь "Алтан Ураг" хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат юм. Доорх линкээр орж дуугаа хүлээн авна уу!
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Дэлхий нийтээр..2025/06/25
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Чөлөөт бүс2019/09/02
"Халхын голд байгуулсан гавьяа” цуврал баримтат киноны нээлт өнөөдөр ...
-
Хэн юу хэлэв...2021/02/08
Ц.Цолмонбаатар: Хувь хүний чадварыг танина гэдэг удирдагч хүний хамгийн том мэдр...
-
Үйл явдал2024/07/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо...
