Тод мэдээ
Монголбанкны Ерөнхийлөгч Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөвтэй холбоотой шинэчилсэн тооцоо судалгааг танилцуулж, Монголбанкны Ерөнхиийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн ирээдүйн төлөв, сорилтууд болон дунд хугацаанд хэрэгжих “Банкны шинэтгэлийн хөтөлбөр”-ийн үндсэн зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөв.
Мөн үеэр талууд Монгол Улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 2020 оны 5-р сард хэрэгжүүлж дууссан тухай болон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас 2020 онд багтаан гарах ажил, үүрэг даалгаврын баталгаажуулалт болох газар дээрх хяналт шалгалтын үнэлгээ энэ сард амжилттай хийгдээд байгаа талаар ярилцлаа. Уулзалтын төгсгөлд АХБ-аас банк санхүүгийн системийг шинэчлэн бэхжүүлэх, банкны дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2020/11/10
Хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
-
Чөлөөт бүс2019/08/02
Наадмаар бохирдуулсан нуурыг тамирчид цэвэрлэж, хогийг нь “Ард” даат...
-
Тод зураг2020/05/05
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Тод мэдээ2025/04/01
Чиг үүргийн давхцалтай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч хоёр агентлагийг тат...