Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

УИХ-ын ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2020.10.13/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

  • Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимд;
  • Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүд 11.00 цагаас танилцана;
  • Шинжлэх ухаан, технологийн тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Их Засаг” танхимд;
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2025 оны аравдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. 

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.


2025 оны аравдугаар сарын 31-нээс
2025 оны арваннэгдүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 31-нд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 11-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31-нд нутгийн зарим газраар, 11-р сарын 01-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.10.30/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай /үргэлжилнэ/

· Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхасуулт, хариулт 120 минут/

· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/

10.00

“Их хуралдай”

 

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.10.30/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

“Үндсэн хууль”

2

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/10/30

“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ

Өнөөдөр2025/10/30

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Өнөөдөр2025/10/30

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/10/30

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/10/30

Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна

Тод мэдээ2025/10/30

Нийгмийн даатгалын сангаас 32,2 тэрбум төгрөг завшсан гэх хэргийг ша...

Тод мэдээ2025/10/30

Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах ...

Тод мэдээ2025/10/30

БНКУ-ын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг х...

Тод мэдээ2025/10/30

П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэхээр зорь...

Тод мэдээ2025/10/30

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан “Дэлгэцгүй долоо хоног” ...

Тод мэдээ2025/10/30

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 24...

Тод мэдээ2025/10/30

Хориглосон бүсээс 130 гаруй адуу, мал гаргажээ

Өнөөдөр2025/10/30

Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/10/30

Г.Занданшатар: Баялгийн хулгайтай хийх тэмцлийг бүх шатанд эрчимжүүл...

Тод мэдээ22 цаг 28 минут

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо

Тод мэдээ22 цаг 37 минут

Шадар сайд С.Амарсайхан Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар ший...

Тод мэдээ22 цаг 45 минут

"Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ

Тод мэдээ22 цаг 47 минут

Шатахууны хомсдолоос үүдсэн аливаа эрсдэлд бэлэн байхыг үүрэг болгов...

Өнөөдөр22 цаг 50 минут

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Өнөөдөр22 цаг 52 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр22 цаг 58 минут

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Тод мэдээ23 цаг 6 минут

“Хууль ба шударга ёс” бүтээлийн уралдаан зарлалаа

Тод мэдээ23 цаг 19 минут

Даатгалын компанийн шуурхай албаны утас, цахим хаягийн мэдээлэл

Тод мэдээ23 цаг 24 минут

МИАТ: Ирэх сараас Сингапур руу шууд нислэг үйлдэнэ

Өнөөдөр2025/10/28

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

Тод мэдээ2025/10/28

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй ШТС ажиллаж байна

Тод мэдээ2025/10/28

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Тод мэдээ2025/10/28

Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг ЗТЯ-ны Шинжлэх ухаан, техноло...

Тод мэдээ2025/10/28

Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг олгоно

Тод мэдээ2025/10/28

Х.Ганхуяг: Бид хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй

Санал болгох