Дэлхий нийтээр..
Зөвшөөрөлгүй валют арилжаа эрхлэгчдэд хариуцлага ногдууллаа
Санхүүгийн зохицуулах хорооноос “Найман шарга” төвд валют арилжаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянаж шалгахын зэрэгцээ тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох шалгалтыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран явууллаа. Энэ үеэр тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлсэн дөрвөн иргэнд хариуцлага ногдуулж, зөрчлийг давтахгүй байхыг анхааруулсан бол нэг аж ахуйн нэгжид прокурорын хяналтан дор зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд байна.
Цаашид ч Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа эрхлэгчдийг таслан зогсоох чиглэлд байнга анхаарч ажиллах бөгөөд үүнд иргэд, олон нийтийн оролцоо чухал. Иймээс валютын арилжаатай холбоотой зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Хороонд мэдэгдэж, хамтран ажиллахыг иргэд Та бүхнээс хүсч байна.
Мөн гудамжинд иргэдийн гар дээрээс болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс валют худалдах, худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Учир нь, энэ тохиолдолд хуурамч валют авах цаашилбал дам байдлаар хууль бус ажиллагааг дэмжсэн үйлдэл болох эрсдэлтэй. Валютын арилжаа эрхлэгчдийн хувьд ч иргэдийг валют солиулах тухай бүрт хуруу уншигч төхөөрөмж ашиглаж мэдээллийг баталгаажуулах, төлбөрийн и-баримтыг олгох үүрэгтэй. Иргэдийн хувьд валют солиулах тухай бүрт төлбөрийн баримт авснаар аливаа эрсдэлээс хамгаалуулах мөн НӨАТ-ын сугалаанд оролцох давхар боломжтой юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2025/11/07
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
-
Үйл явдал2021/04/11
Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна
-
Үйл явдал2023/11/02
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
-
Дэлхий нийтээр..2023/01/05
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
