Тод мэдээ
Хилчин тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Хилчдийн баярын өмнө тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний бөх, сурын харваанд амжилт үзүүлсэн хилчин тамирчдаа ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригад генерал Ж.Бямбасүрэн болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Үндэсний их баяр наадамд амжилттай сайхан барилдаж түмэн олноо баясгасан Хилийн 0208 дугаар тусгай салбар /“Хилчин” спорт хороо/-ын үндэсний бөхийн тамирчин, хошууч Б.Пүрэвсайхан, ахлах ахлагч Б.Бат-Орших нарыг “Онц хилчин”, үндэсний сурын харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн сувилагч Б.Сүрэнжаргалыг “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнаж, дурсгалын зүйл гардуулав. Мөн баг тамирчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан тус салбарын ерөнхий дасгалжуулагч, дэд хурандаа Н.Бүрэнбаатар, үндэсний бөхийн дасгалжуулагч, хошууч Л.Батзориг, үндэсний сурын дасгалжуулагч, ахлах дэслэгч Б.Ёндон нарт Цэргийн сахилгын дүрмийн 11.2.3-д заасны дагуу сайшаал хүртээсэн юм гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Өнөөдөр2024/10/07
Гамшгийн хор, уршгийг арилгахад зориулж 100 сая төгрөгийг шийдвэрлэлээ
-
Тод индэр2020/10/19
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч у...
-
Өнөөдөр2020/09/17
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
-
Тод мэдээ2025/05/26
Монголд анх удаа “Milk Festival-2025” болно