Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Чойжин ламын сүм музейг сэргээн завсарлахад зориулан 200 000 ам. долларын тусламж үзүүлнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

Элчин сайд Майкл Клечески АНУ-ын ЭСЯ-наас Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаар дамжуулан, Чойжин ламын сүм музейг сэргээн завсарлахад 200 000 ам. долларын тусламж үзүүлэх болсныг зарлалаа.

ЭСЯ-ны энэхүү тусламж нь яаралтай засвар шаардлагатай болоод буй Ядам сүмийг сэргээн засварлахад чиглэгдэх юм. Энэхүү томоохон төсөл нь бидний МУ-тай түншлэн өвөрмөц, баялаг соёл уламжлалыг нь ирээдүй хойч үед өвлүүлэн үлдээх хүчин чармайлтын үргэлжлэл болж байна.



Өмнө нь Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаар дамжуулан Богд хааны ордон музей, Амарбаясгалант хийд, Монгол Улсын Үндэсний музей, Занабазарын дүрслэх урлагийн музей зэрэг байгууллагуудад соёлын өвийн төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд үүнд эртний нүүдэлчдийн хэл бичгийн соёлыг хадгалан үлдээх хөтөлбөрүүд ч мөн багтсан билээ. Тус сан нь 2002 оноос хойш нийт 2.5 сая долларын дэмжлэгийг Монгол Улсад үзүүлээд байна гэж Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод индэр

Ж.Батбаясгалан: Найрамдлын буухиа уулзалтаар ирэх 100 жилийн харилцааныхаа суурийг бэхжүүлнэ

Огноо:

,

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран “Хамтдаа 100 жил” сэдэвт найрамдлын цахим буухиаг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа юм. 

Нийт найман сарын турш ОХУ-ын нийслэл Москва хот болон Новосибирск, Барнаул, Горноалтайск, Кызыл, Эрхүү, Улаан-Үд хоттой цахим буухиа уулзалтыг зохион байгууллаа. Харин өнөөдөр энэхүү арга хэмжээ Улаанбаатар-Чита хотын хооронд буухиалсан бөгөөд үүнд Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улс, Оросын Холбооны Улс /ОХУ/ нь газар нутгийн болон хоёр орны ард түмний хувьд салшгүй холбоотой, мөнхийн хөршүүд. Олон мянган жилийн найрамдалт харилцаа, орчин цагийн 100 жилийн дипломат харилцааны үр дүнд өнөөдөр манай хоёр орон стратегийн түнш хөршүүд болсон. Зөвхөн улс төр, дипломат харилцаа биш соёл, шинжлэх ухаан, урлаг гээд бүхий л салбарт хөгжүүлж буй жирийн харилцааг мөн онцлох хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хоёр орон маш олон салбар чиглэлд хамтын харилцааг хөгжүүлсээр ирлээ. Тиймээс бид хоёр улсын хил дагуух бүс нутгууд, хамтын ажиллагаат хотуудтайгаа цахим уулзалт хийж, төлөвлөсөн ажлуудаа дуусгах, ирэх 100 жилийн харилцааныхаа суурийг бэхжүүлэхэд энэхүү буухиа уулзалтын үр дүн оршиж байна” гэлээ. 

Мөн Монгол Улсын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Улс орнууд хоорондоо дипломат хэлээр харилцах нь нэг хэрэг. Мөн “ардын дипломат” гэсэн сайхан харилцаа байдаг. Хоёр орны ард түмнүүдийн санаа бодол, ахуй соёлоор дамжуулан дипломат харилцаагаа хөгжүүлэх нь ихээхэн үр дүнтэй гэж бодож байна. Монгол ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн хугацааны 74 жилд нь Монгол Оросын найрамдлын нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулж, “ардын дипломат”-ууд маань өндөр их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог” хэмээв. Найрамдлын  буухиа уулзалт  ирэх  аравдугаар сард  Улаанбаатар-Элиста хотын  хооронд  болсноор  өндөрлөнө.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Имарт түгээлтийн хэлтсийн агуулахад гэнэтийн ослын сургалт амжилттай хийгдлээ

Огноо:

,

Имарт хайпермаркет агуулахын аюулгүй байдлыг хамгаалах, ажилчдаа аюулгүй ажиллагаанд сургах, гэнэтийн ослын үед яаралтай тусламжийг үр дүнтэй үзүүлэх үүргийн хүрээнд НОБГ-тай хамтарсан иж бүрэн тактикийн сургуулийг ээлж дараалалтайгаар зохион байгуулж байгаа билээ. Өмнө нь Имарт Хан-Уул, Чингис салбаруудад зохион байгуулж байсан бол энэ удаад Имарт түгээлтийн хэлтсийн агуулахад  гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж, аюулгүй ажиллагаанд бэлтгэгдсэн байгууллага болохоо баталгаажууллаа.

Тус сургуулилтын үеэр агуулахад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, аюулгүйн нөхцөл байдлыг хангах, анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэх, албан хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд дадлага сургуулилтыг хийсэн юм.

Имарт хайпермаркетын гэрээт, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ахлах дэслэгч Ѳ.Ууганжаргал, Нийслэлийг онцгой байдлын газар, Нийслэлийн аврах анги 105, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Хан-уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар анги, тус дүүргийн Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагын алба хаагчид болон “Скай хайпермаркет” ХХК-ний Имарт түгээлтийн хэлтсийн агуулахын ажилчид, удирдлагууд гал түймэр унтраах тактикийн хамтарсан дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Тун удахгүй Имарт Хороолол салбарт үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.
















 

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг тодорхойлох “оношлох үнэлгээ” эхэллээ

Огноо:

,

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл сургалтынхаа нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн учир сурагчид тодорхой хэмжээний хоцрогдолд орсон. Хоцрогдлыг үнэлэхдээ эхний ээлжинд багш нараас судалгаа авсан юм. Тэд сурагчид нийтлэг байдлаар ямар хичээлийн ямар агуулга дээр хоцрогдсон болохыг тодорхойлсон. Тэгвэл дараагийн шатны хоцрогдлын оношилгоог сурагчдаас авч байна.
 
Оношлох үнэлгээнд ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагчдаас түүврийн аргаар сонгогдсон 64000 орчим сурагч хамрагдана. Судалгааг улсын хэмжээнд 646 сургууль дээр зохион байгуулах ба давхардсан тоогоор 29716 хянагч багш, 646 зохион байгуулагч, аймаг, нийслэл, дүүргийн БСГ-ын 60 арга зүйч оролцон ажиллаж байна.
 
Судалгааны үр дүнд үндэслэн агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлахуй ба суралцахуйд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх юм. Хоцрогдол оношлох үйл явцтай БШУ-ны сайд болон албаны бусад хүмүүс Булган аймагт ажиллах үеэрээ танилцсан юм.
 
 
Эх сурвалж:
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2021/09/24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

Тод мэдээ2021/09/24

Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байршлыг тогтоож байна

Тод мэдээ2021/09/24

Торгох шийтгэл хүлээсэн жолоочдын 22.6 хувь нь өршөөлд хамрагджээ

Тод мэдээ2021/09/24

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик мэдээлэлтэй холбоот...

Чөлөөт бүс2021/09/24

Олон улсын хөлбөмбөгийн холбоо 201 сая гаруй ам.долларын нөхөн төлбө...

Тод индэр2021/09/24

Ж.Батбаясгалан: Найрамдлын буухиа уулзалтаар ирэх 100 жилийн харилца...

Тод мэдээ2021/09/24

Швед дэх Дэлхийн соёлын Үндэсний музейтэй хамтран ажиллана

Өнөөдөр2021/09/24

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Өнөөдөр2021/09/24

Өнөөдөр нийслэлд ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр2021/09/24

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Чөлөөт бүс2021/09/23

Ю.Цэдэнбалын нэрэмжит цахим музейн нээлтийн ажиллагаа боллоо

Тод индэр2021/09/23

Имарт түгээлтийн хэлтсийн агуулахад гэнэтийн ослын сургалт амжилттай...

Санал болгох